5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Олон улсын технологийн тэмцээнээс медаль хүртжээ


Сондор | YOLO.MN
2017-09-27

Энэ сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дундах олон улсын "IT Challenge-2017" тэмцээнд манай баг алт, мөнгөн медаль хүртжээ.

Дэлхийн олон орноос ирсэн 250 гаруй сурагчдаас бүрдсэн шигшээ багууд энэ тэмцээнд өрсөлдөж, тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг

  •     e-Tool төрөлд алтан медаль,
  •     e-Life map төрлөөр мөнгөн медаль
  •     мөн урлагийн үзүүлбэрээр гуравдугаар байрыг эзэлжээ.

Түүнчлэн "Шилдэг шийдэл, хэрэгжүүлэлттэй улс (Best Practice Country)" сэдвээр манай баг илтгэл тавьж нэгдүгээр байранд шалгарчээ.

Энэ жилийн тэмцээнд оролцсон А.Лхамсүрэн, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, Г.Цолмон-Од нар нь өөрсдийн авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн технологи ашиглаж даалгаврыг амжилттай биелүүлэх чадвараараа шүүгчдийг гайхшруулсан байна.

Олон улсын тэмцээнд ороход LG Electronics компанийн дэмжлэг үзүүлжээ.

#ITChallenge-2017 #World #Competition #Medal