Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11.02-11.08)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 2-ноос 8-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ 11 САРД

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 2-8-ны хооронд

Хаана: Монгол арт галерей

Зохион байгуулагч: Монгол арт галерей

Тайлбар: “Монгол арт галерей”-д ирэх долоо хоногт нийт гурван үзэсгэлэн гарах аж. Үүнд:

  • “Happy huvsgul - 2020” гэрэл зургийн үзэсгэлэн 
  • “Домгийн аялгуу" түүхэн сэдэвт уран зургийн үзэсгэлэн 
  • “Цой - 2020" Монголын уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЙХАМШИГ! #2

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 7-нд

Зохион байгуулагч: Бүдэг цэнхэр, Таталцал, Quantum Mongolia Podcast 

Тайлбар: Өнгөрсөн жил зохион байгуулагдсан хамгийн анхны арга хэмжээнд байгалийн ухааны салбарын доктор, профессор, судлаачид, “Монголын сансрын технологийн холбоо”-ны төслийн удирдагч, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч, инженерүүд панел хэлэлцүүлэг өрнүүлсэн. Харин энэ жилийн хувьд илүү сонирхолтой эвентийг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ шүү. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

FOLLOW THE ЦЭНХЭР ШУВУУ - CONTEMPORARY ART EXHIBITION

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 7-ны 18:00 цагт

Хаана: Blackbox Theatre Mongolia

Зохион байгуулагч: BLUE BIRD

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Тайлбар: Монголд контемпорари урлагийг хөгжүүлэх, сэтгэлгээний хувьслыг бий болгохоор хэрэгжиж буй “Цэнхэр шувуу” төсөл энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Олон залуу уран бүтээлчид оролцож байгаагаас онцолбол 168, Bekatrina, Mergen нар байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

KAGGLE DAYS MEETUP ULAANBAATAR

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 7-ны 15:30 цагт

Хаана: МУИС-ийн номын сан

Зохион байгуулагч: Machine Learning UB

Үргэлжлэх хугацаа: 4 цаг 

Тайлбар: “Machine Learning UB Community” болон Монгол Улсын Их Сургууль хамтран дэлхийн 37 оронд зохион байгуулагддаг “Kaggle Days Meetup” уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү нь өгөгдлийн ухаан ба хиймэл оюуныг сонирхдог, энэ төрлөөр сурдаг, ажилладаг залуучууд, мэргэжилтнүүд цуглаж, туршлага солилцох эвент юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BOARD GAME DAY

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 7-ны 15:00 цагт

Хаана: UB Central Residence

Зохион байгуулагч: UB Board Games

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Тайлбар: Хөлөгт тоглоом сонирхогч хүүхэд, залуус долоо хоног бүрийн бямба гарагт цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлдэг. "Катан", "Risk: Game of Thrones", "Arkham Horror", "Scrabble" зэрэг хөлөгт тоглоомуудаар тоглох боломжтой юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

PLAYTIME HUGS BEDRIDDEN

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 5-ны 19:00 цагт

Хаана: Тэнгис кино театр 

Зохион байгуулагч: Playtime Festival, Хэвтрийн хүн / Bedridden, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Тайлбар: Монголын нэрт зохиолч Г.Аюурзанын бэсрэг романаас сэдэвлэн бүтээсэн “Хэвтрийн Хүн” уран сайхны кинонд зориулсан тусгай үзвэрийг “Playtime Festival” зохион байгуулахаар болжээ. Киног үзсэний дараа найруулагч С.Бямба, зохиолч Г.Аюурзана, дуучин Л.Энх-Амгалан, жүжигчин Г. Баттулга гэх мэт уран үзэгчидтэй уулзалт хийх юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MOVIE NIGHT: 10 THINGS I HATE ABOUT YOU

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 4-ний 17:00 цагт

Хаана: Америкийн соёл мэдээллийн төв

Зохион байгуулагч: American Corner, Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 

Тайлбар: Энэхүү үзвэр долоо хоног бүрийн лхагва гарагт тогтмол зохион байгуулагддаг. Кинонуудаа англи хадмалтайгаар гаргадаг учраас англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Энэ удаагийн кино үдэш хөтөлбөрөөр адал явдалт, инээдмийн "10 Things I Hate About You" (1999) киног гаргахаар болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

DREAMERS' DAY #358: ЗӨГИЙН ХӨНДИЙ (1968)

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 8-ны 16:00 цагт

Хаана: Blackbox Theatre Mongolia

Зохион байгуулагч: Dreamers’ Day

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 40 минут 

Тайлбар: Дундад зууны үед амьдарч байсан залуу эрийн дүрээр хайр сэтгэл, нөхөрлөл, итгэл үнэмшил, эрх чөлөө, нэр төрийн тухай эргэцүүллийг харуулсан "Зөгийн хөндий" киног үзээрэй. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН, ТЭМЦЭЭН

ЭРХЭЭ МЭДЬЕ - КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд

Хаана: Одоогоор тодорхойгүй 

Зохион байгуулагч: Amnesty International Mongolia 

Тайлбар: Хүний эрхийн тухай мэдлэг түгээх зорилготой “Карл Попперын мэтгэлцээний тэмцээн” ЕБС-ийн сурагчдын дунд арав дахь жилдээ зарлагджээ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе