Алдартнууд карьераа эхлэхийн ӨМНӨ ба ОДОО


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-12-04

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний сэтгэл зүй болон гадаад дүр төрх ч дагаад өөрчлөгдөх нь байгалийн жам билээ. Бидэнд хуучны зургуудаа харахад "Яана аа, би ийм байсан гэж үү?" хэмээн гайхах үе цөөнгүй байдаг шүү дээ. 

Тэгвэл хуучны зургууд нь илчлэгдэх үе олны танил эрхмүүдэд ч бас хүндээр тусдаг болов уу? Эдгээр зургууд хэдийгээр тэднийг хэл амны бай болгох ч хэр хичээл зүтгэлтэй, шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүс вэ гэдгийг харуулж ч болох юм. 

Ингээд олны танил 10 алдартны карьераа эхлүүлэхээс ӨМНӨХ болон ОДООгийн зургуудыг хүлээн авцгаая. 

1. BILLIE EILISH

Бүхнээс уйдсан мэт царайны төрх, өвөрмөц стиль, уянгалаг зөөлөн хоолой гээд түүнийг тодорхойлох зүйл ч их шүү. Өдгөө 17 настай ч зөвхөн өсвөр үеийнхэн гэлтгүйгээр бүх насныхны сэтгэлийг хөдөлгөм уран бүтээл хийдэг тэрээр 11 настайгаасаа л дуу бичиж эхэлсэн байдаг. 

Тэрээр "Billboard" чартыг тэргүүлэх шилдэг цомог гаргасан цорын ганц 2000 оноос хойш төрсөн уран бүтээлч юм. Мөн та бүхэндээ сонирхолтой санагдана байх гэсэн үүднээс түүний "Vanity Fair" сэтгүүлд 2017, 2018, 2019 онуудад дараалан орсон ярилцлагыг хүргэж байна. Уг ярилцлагаас та 15, 16, 17 настай Billie Eilish-н үзэл бодол, сэтгэл санааны байдал жил бүр хэрхэн өөрчлөгдөж буйг харах боломжтой юм. 

2. ARIANA GRANDE

Ариана анх 16 настайдаа буюу 2009 онд "Nicklodeon" сувгийн "Victorious" хэмээх ситкомд тоглосноор урлагийн карьераа эхлүүлсэн байдаг. Улмаар 2013 онд "Yours Truly" цомгоо гаргаснаар дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан билээ.

Ингээд түүний тоглосон "Victorious" киноны хэсгээс хүргэж байна. 

/Попын гүнж гэгддэг түүний арьсны өнгө хэрхэн өөрчлөгдсөн нь одоог хүртэл нууц хэвээрээ байна. cheeky

3. POST MALONE

Төрөлхийн буржгар түүнийг шивээснүүд нь илүү эршүүд харагдуулж байгаа биз? 

"White Iverson" синглээрээ олонд танигдсан тэрээр Попын хаан, домогт Майкл Жэксоны рекордыг эвдсэн гэвэл та итгэх үү?

Түүний "Stoney" цомог "Billboard"-н "Шилдэг R&B Хип Хоп" цомгийн жагсаалтад 77 долоо хоног багтсанаар уг жагсаалтад 76 долоо хоногийн турш багтсан "Thriller" цомгийн амжилтыг эвдсэн байна. 

4. DUA LIPA

Хүчирхэг хоолойтой дуучин Dua Lipa их эгдүүтэй байсан байгаа биз? Найз залуугаасаа салаад шаналж дууссан охидод хүчтэй байх талаар урам зориг өгч буй "New Rules" дуу нь Youtube-д тун удахгүй 2 тэрбум хандалттай болох нь ээ. 

5. RITA ORA

"UK Шилдэг 10" жагсаалтад хамгийн олон удаа багтсан эмэгтэй уран бүтээлч түүнийг багын төрх одоо хүртэл байна шүү. 

6. NICKI MINAJ

2017 онд реппер Cardi B "Bodak Yellow" дуугаараа олонд танигдахаас өмнө Nicki Minaj олооооон жилийн туршид хип хопын "Хатан хаан" байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ оны есдүгээр сард хип хоп хөгжмийн ертөнцөөс зодог тайлахаа мэдэгдсэн бол аравдугаар сарын 21-нд багын найз Kenneth Petty-тэйгээ хуримаа хийсэн билээ. 

7. ED SHEERAN

Зүүн талын зурган дээрх хүүг тухайн үед хэн ч Justin Bieber, Eminem, 50 cent, Cardi B, Skrillex, Bruno Mars зэрэг алдартнуудтай хамтарч уран бүтээл гаргах "том" хүн болно гэж санаагүй байх. 

Taylor Swift 2013 онд түүнтэй хамтарч "Everything Has Changed" дууг дуулсан нь Ed Sheeran-н карьерт маш том түлхэц болж өгсөн бөгөөд "RED" хэмээх аялан тоглолтынхоо нээлтийг түүнээр хийлгэх боломж олгосонд нь одоо ч хүртэл баярлаж явдаг гэнэ. 

8. CARDI B

Реппер Cardi B дуу хөгжмийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө тайчих клубд бүжиглэдэг байсан гэдгээ нуудаггүй. Харин одоо бол тэрээр хип хоп ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг "Migos" хамтлагийн гишүүн Offset-ийн эхнэр, дурдаад ч дуусахгүй олон шагнал, амжилтуудын эзэн.

9. AVRIL LAVIGNE

Энэхүү жагсаалтад багтсан эрхмүүдийн карьераа эхлүүлэхийн өмнөх зургууд та бүхэнд хачирхалтай, сонин санагдаж байсан байх. Тэгвэл энэ удаад Рокын гүнж Аврилын одоогийн төрх таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.

Намба суусан мэт харагдах боловч "дэггүй" харц нь хэвээрээ байгаа биз? Ингээд түүний хамгийн алдартай дууг та бүхэндээ зориулж байна. 

10. SHAKIRA

Өдгөө 42 настай тэрээр 16 настнуудаас дутахааргүй бүжиглэж тайзыг эзэгнэсэн хэвээр шүү. Уян налархай бэлхүүсний бүжгийн хатан түүнд нь эмээ нь бэлхүүсний бүжиг зааж өгч байсан гэдэг.

Бүх насаараа шаргал үст төрхийг нь хараад дасчихсан болохоор эхний зургийг харахад их сонин байлаа. cheeky

Эх сурвалж: Brightside

#Алдартан #Өмнө ба одоо