"Dear Earth" цахим арга хэмжээнд Barack Obama, Billie Eilish нар оролцоно


Миау | YOLO.MN
2021-10-20

YouTube платформоос залуу үеийнхнийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг алхам хийхэд уриалах “Dear Earth” онлайн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Цаг агаарын өөрчлөлтийн эсрэг авч болох арга хэмжээ болон амьдарч буй гарагийнхаа гайхам сайхныг тодотгох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах юм. Нийт 100 минутын турш үргэлжлэх уг арга хэмжээнд АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Barack Obama, Billie Eilish, BLACKPINK, Jaden Smith тэргүүтэй эрхэмүүд оролцоно.

YouTube платформ энэ сард өөрийн “YouTube Originals” сувагтаа байгаль орчинд ээлтэй олон контент байршуулахаар төлөвлөсний нэг нь “Dear Earth” билээ.

Эх сурвалж: TeenVogue

#Мэдээ #Эвент