АШГАБАТ2017: Монголын сагсчид хүрэл медаль хүртэв


Сондор | YOLO.MN
2017-09-25

"Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын сагсчид Киргизстаны багийг 22:11 харьцаатай ялж хүрэл медаль хүртлээ.

Монголын баг хэсгээсээ нэгээр гарч 1/8 шигшээд Индонезийн багийг хугацаанаас нь өмнө буюу зургаан минутын дотор 22:10 харьцаатай буулган авсан. Хагас шигшээд Катарын багт сүүлийн минут хүртэл оноо тэнцүү явсаар 15:14 хожигдсноор ийнхүү хүрэл медалийн төлөө тоглосон юм.

3х3 сагсан бөмбөгийн төрөл нь "Токио-2020" Олимпийн наадамд албан ёсоор багтаад байгаа билээ.

#Ашгабат2017 #Basketball #BronzeMedal