Хамгийн АЛДАРТАЙ 15 TED илтгэл


Цэцээ | YOLO.MN
2020-02-25

TED-ийн илтгэлүүд өвөрмөц илтгэгчид, чадварлаг зохион байгуулагчид, гайхалтай санаануудаараа үзэгчдийг 18 минутаас ихгүй хугацааны турш инээлгэж, гайхшруулж бүр уйлуулаад авдгаараа үнэ цэнэтэй байдаг. Дэлхийн хамгийн алдартай шинийг санаачлагчид, тэрбумтан, улс төрч, загвар зохион бүтээгчдээс эхлээд бүхий л салбарын үнэ цэнэтэй санаанаас суралцахдаа та бэлэн үү? Ингээд 34 жилийн турш зохион байгуулагдаж, үзэгчдэд эрч хүч, урам зориг өгч байсан илтгэлүүдээс хамгийн шилдэг арван таван илтгэлийг сонирхоцгооё. 

1. ЖЕЙМС ВИЙЧ – СПАМ ЦАХИМ ШУУДАНД ХАРИУ БИЧВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Сэжигтэй цахим шуудангууд буюу даатгалын бонд, алмазаар бүрсэн сейф, гадаад оронд гацчихсан дотны найз гээд л... Бидний хаягаар ирдэг эдгээр цахим шууданг бид ихэнхдээ харангуутаа устгадаг. Тэгвэл тэдэнд хариу бичвэл яадаг вэ? Зохиолч, инээдмийн жүжигчин Жеймс Вийчийн хаягаар хөгжилтэй, хэдэн долоо хоног үргэлжилсэн нэгэн яриаг сонсоорой.


2. ТИМ УРБАН – АЖЛАА ХОЙШ ТАВИХ ЗУРШИЛТАЙ ХҮНИЙ ТАРХИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Тим Урбан ажлаа хойш тавих нь муу зуршил гэдгийг мэддэг ч эцсийн мөчид овоорсон ажлаа яарч сандран хийдэг зангаа хаяж чадаагүй нэгэн. Тэрээр энэхүү хөгжилтэй бөгөөд сургамжтай илтгэлдээ хэдэн цагаар ч хамаагүй Youtube үздэг хүмүүс, өдөржин интернетээр дэмий сэлгүүцэгч нарын дадал зуршлыг бидэнд танилцуулах болно. Түүний илтгэлийг үзээд та "Бид амьдралынхаа энэ богино хугацаанд илүү чухал үйл хэргийг хойш тавьсаар байгаа юм биш биз?" гэж өөрөөсөө магадгүй асуух биз ээ.


3. ЖУЛИАН ТРЭШҮР– ХҮМҮҮС ТАНЫГ СОНСОХЫГ ХҮСТЭЛ ЯРИХ УРЛАГ

Өмнө нь хэзээ нэгэн цагт та яриад л, гэтэл хэн ч сонсохгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Жулиан Трэшүр энэхүү илтгэлээрээ танд туслах болно. Дуу авианы мэргэжилтэн тэрээр хоолойн дасгалын тусламжтайгаар хэрхэн хүчтэй мөн хүнлэг ярьж сурахыг заах болно. Энэхүү илтгэл дэлхийг илүү сайхан сонсогдоход туслах ч юм бил үү?


4. АПОЛЛО РОБИНС – АНХААРЛЫГ УДИРДАХ УРЛАГ

Дэлхийн шилдэг халаасны хулгайч гэдгээрээ алдартай Аполло Робинс хүний мэдрэхүйн сул талыг ашиглаж, хэрхэн анхаарлыг сарниулах талаар ТЭД Глобал 2013-ын үзэгчдэд бодитоор туршиж харуулна.


5.ЭМИ КАДДИ – БИЕИЙН ХЭЛ БОДОЖ БАЙГААГААС ЧИНЬ ЧУХАЛ

Биеийн хэл нь бидний тухай бусдын бодол санаанд нөлөөлөхөөс гадна өөрсдийгөө хэрхэн харахад бас нөлөөлж чадна. Нийгмийн сэтгэл судлаач Эми Каддигийн үзсэнээр хүчирхэг хүнийг илэрхийлэх зогсолт нь биднийг өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Тэр бүү хэл энэхүү "хүчирхэг зогсолт" нь бидний тархин дахь тестостерон болон кортизол дааврын хэмжээнд нөлөөлж магадгүй ба цаашдын амжилтад нөлөөлж болдгийг энэхүү илтгэлдээ харууллаа.


6. ЧИМАМАНДА ЭНГОЗИ АДИЧЭ – ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТЫН АЮУЛ

Бидний амьдрал, бидний соёл маш олон давхацсан түүхээс бүрддэг. Зохиолч Чимаманда Адичэ өөрийн соёлын жинхэнэ дуу хоолойг хэрхэн олсон тухайгаа хүүрнэх бөгөөд бид хэн нэгний тухай эсвэл нэг улс орны тухай өрөөсгөл түүхийг сонссоор байх нь биднийг ноцтой үл ойлголцолд хүргэх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна.


7. КЕН РОБИНСОН – СУРГУУЛЬ БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙГ УСТГАЖ БАЙНА

Сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй илтгэлээрээ Кен Робинсон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг (устгадаггүй) боловсролын системийг бий болгохыг уриалж байна.


8. ДАВИД ГАЛЛО – УСАН ДООРХ ГАЙХАМШИГ

Давид Галло та бүхэнд өнгөө өөрчлөх сепида, бүрмөсөн өнгөлөн далдлагдсан наймаалж, далайн гүн харанхуйн загаснаас гарах Times Square-н чансааны өнгөт гэрэл зэрэг тэнгисийн гайхамшигт амьтдын дүрс бичлэгийг үзүүлэх болно.


9. КЕЛЛИ МАКГОНИГАЛ – СТРЕССТЭЙ ХЭРХЭН НӨХӨРЛӨХ ВЭ?

Стресс таны зүрхний цохилт, амьсгалын тоог олшруулж, биеийг хөлрүүлдэг. Стресс эрүүл мэндийг муутгадаг. Гэтэл сонирхолтой нэгэн шинэ судалгаа стрессийг өөрсдөд нь муу гэдэгт итгэж явдаг хүмүүст л зөвхөн хор учруулдаг гэсэн санааг дэвшүүлж байна. Сэтгэл судлаач Келли Макгонигал стрессийг эерэгээр харах санааг дэвшүүлж, стрессийг бууруулах арга замын талаар танилцуулан, бусадтай дотно байх нь тустай гэж уриалж байна.


10. СЮЗАН КЕЙН – ИНТРОВЕРТ ХҮНИЙ ХҮЧ ЧАДАЛ

Бусадтай нээлттэй, нийтэч байх зан чанар юу юунаас илүү үнэлэгддэг өнөөгийн цаг үед интроверт байх нь хэцүү төдийгүй ичгүүртэй хэрэг. Харин Сюзан Кейн өөрийн илтгэлдээ интроверт хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц авьяас чадвартай байдаг тул тэдгээрийг нь нээн илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг хэлж байна.


11.  ШОН ЭЙКОР – АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ АМЖИЛТАД ХҮРЭХИЙН НУУЦ

Бид аз жаргалд хүрэхийн тулд сайн ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ бол яах вэ? Сэтгэл зүйч Шон Эйкор TEDxBloomington-д тавьсан сонирхол татам илтгэлдээ аз жаргалтай байх нь амжилт дагуулдаг гэдгийг онцолж байна.


12.  БРИНЭ БРАУН – ЭМЗЭГ БАЙДЛЫН ХҮЧ

Бринэ Браун хүний холбоо буюу бидний бусдыг ойлгох, бусдад хамаарах, бусдыг хайрлах чадварыг судалдаг. TEDxHouston дээр ярьсан сэтгэл хөдөлгөм бас хөгжилтэй яриандаа тэрээр өөрийгөө нээж, хүн төрөлхтнийг ойлгоход нь тусалсан судалгааныхаа гүнээс хуваалцсан юм. Бусадтайгаа хуваалцахгүй байхын аргагүй яриа.


13.  ДЭН ЖИЛБЭРТ – АЗ ЖАРГАЛЫН ӨВӨРМӨЦ ШИНЖЛЭХ УХААН

"Баяр баяслын бүдэргээ" номын зохиолч Дан Гилбэрт хүссэндээ хүрч чадахгүй байх нь биднийг сэтгэлээр унагадаг гэдэгтэй санал нийлдэггүй. Бидний дотоод "Сэтгэл зүйн дархлааны систем" ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч үнэн сэтгэлээсээ аз жаргалтай байхад тусалдаг.


14. ЭЛИЗАБЭТ ГИЛБЭРТ – ЧИНИЙ ДАЛД БҮТЭЭЛЧ ЧАДВАР

Элизабэт Гилбэрт үзэж байгаагаар бидний уран бүтээлчид, авьяастнуудаас хүлээдэг боломжгүй зүйлс ба хэн нэгэн хүн суу авьяастай биш, бид бүгд суу авьяас билэгтэй ажээ. Энэ бол хөгжилтэй, өөрийн туршлагаас үндэслэсэн, гайхалтай сэтгэл хөдөлгөм яриа юм.


15. РОБЕРТ УОЛДИНГЕР – ХЭРХЭН САЙХАН АМЬДРАХ ВЭ?

Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч тэрээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.

#TED talk #Famous #Paper