Жолооны сургуульд төдийлөн заадаггүй зүйлс


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2020-01-16

Хүмүүс ихэвчлэн жолоо барихын тулд хэдэн удаа хотын жолоонд яваад замын хөдөлгөөний дүрмээ цээжилсэн байхад л хангалттай гэж үздэг. Гэвч та замын хөдөлгөөний дүрмээс гадна машин доторх аюулгүй ажиллагааны тохиргоог ч мөн мэдэж байх шаардлагатай юм. Тэгвэл Yolo.mn сайтын олон та бүхэндээ дараах  энгийн хэдий ч үнэтэй гурван зөвлөгөөг хүргэж байна. 

1. ЖОЛООЧИЙН СУУДЛЫГ ЗӨВ ТОХИРУУЛАХ

Ихэнх хүмүүс урдах замаа хараад л явж байвал бусад нь нэг их чухал биш гэж үздэг. Жолооны багш сурагчдаас суудлаа зөв тохируулсан эсэхийг асуухад сурагчид "Эвтэйхэн байна, зүгээр ээ" хэмээн аргацаан өнгөрөөх нь элбэг. Гэтэл машины суудлыг өөрт тухтай байдлаар тохируулах нь хэчнээн чухал гээч? 

ЗӨВ БАЙРЛАЛ: 

Та суудлаа өөрт тохиромжтой байдлаар зөв тохируулсан бол араас шахалт авах болон удаан хугацааны туршид жолоо барихад ядрах нь бага байдаг. 

Гэнэтийн үйл явдал тохиолдоход бид бүх зүйлийг өөрсдийн инстикт буюу зөнгөөрөө хийдэг. Жишээлбэл осол гарах гэж байна гэсэн дохио таны тархинд очмогц та гараараа жолооны хүрдийг түлхэж, хөлөө жийдэг байна. Бага оврын ослын үед ч өвдөг, тохой гэмтэх эрсдэлтэй байдаг тул суудлаа зөв тохируулснаар хөнгөн бэртлээс сэргийлэх боломжтой. 

Харин суудалтайгаа хэт ойр эсвэл хэт холдсон тохиолдолд таны гар жолооны хүрдэн дээр байрлаж жолооны хүрдийг чиглүүлэхийн оронд хүрдээс зуурч явах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл илүү үйлдэл хийгээд байна гэсэн үг шүү дээ. 

Өвдөг болон тохойгоо үл ялиг нугалсан байрлалаар машинаа жолоодох нь гэнэтийн ослын үед ирэх даралт буюу цохилтын хүчийг сулруулдаг. 

Үүний тулд баруун хөлөө тоормос дээр тавьж, aвцуулах холбооны дөрөөг зүүн хөлөөрөө доош нь түлхээрэй. /Автомашин жолоодох үедээ зүүн хөлөө амраах талбай дээр байрлуулах./ 

ЭНЭ НЬ ДАРААХ БАЙДЛААР ХАРАГДАНА:

Одоо суудлынхаа түшлэгийг тохируулах хэрэгтэй. Суудлын түшлэгийг налахад таны бие хэт бөгтийсөн, эсвэл хэт гэдийсэн бус яг л тэгш байрлалд байх ёстой. Суудлаа зөв тохируулах эцсийн алхам бол жолооч болон жолооны хүрдний хоорондын зайг тохируулах юм.

- Та гараа өвдгөн дээрээ тавихад гар тань хөл болон жолооны хүрд хоёрын хооронд таарч байх ёстой.

- Гараа урагш сунгахад бугуй тань жолооны хүрдний дээд хэсэгт таарч байвал зайгаа зөв тохируулсан байна гэсэн үг. 

ИНГЭЖ ХАРАГДАНА:

2. ТООРМОСНЫ ШИНГЭНИЙ ХООЛОЙГ ШАЛГАХ

ТООРМОСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДСОНЫ ШИНЖ ТЭМДЭГ: 

1. Тоормослох үед чимээ шуугиан гарах буюу дуу орох.

2. Тоормосны дөрөөнд түлхэц өгөх. Түгжигчийн эсрэг тоормослох системийн ABS насос ажиллаж байгаа тохиолдолд энэ шинж тэмдэг илэрнэ.

3. Тоормосоо дарах үед машин хажуу тийш явах.

4. Дугуйны дотор талд тоормосны шингэн гоожих.

Гэсэн ч аюулгүй байдлаа хангах үүднээс эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илрэхийг хүлээх хэрэггүй. Та машиныхаа тоомосны аппарат болон тоормосны шингэний хоолойг сайн ажиглах хэрэгтэй. Тоормосны шингэний хоолойд бага зэрэг л ан цав үүсвэл хамгийн эгзэгтэй мөчид буюу явган хүний гарцын урд, явган хүн урдуур өнгөрөх үед тоормослохгүй ч байж мэднэ.

Тоормосны шингэний хоолойнууд зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд гараараа хүрч үзэх хэрэгтэй. Хэрэв тоормосны шингэний хоолойг нугалах үед бат бөх байдал алдагдаж, цоорсон эсвэл урагдсан байвал солих шаардлагатай шүү. 

3. ХИЙН ДӨРӨӨНӨӨС ТООРМОСНЫ ДӨРӨӨ РҮҮ ШИЛЖИХДЭЭ ӨСГИЙГӨӨ ШАЛНААС БҮҮ САЛГА

Өсгийгөө шалнаас салгахгүй байх нь дөрөөн дээр хөл алдахаас сэргийлнэ. Гэхдээ хөлийн хэмжээ чухал шүү. Та жижиг хөлтэй бол шалнаас хөлөө салгалгүйгээр дөрөөн дээр гишгэх хэцүү. 

Хааз /хурдны дөрөө/ гишгэх үед хөл үргэлж өсгий дээр байдаг бол тоормослоход өсгий шалан дээр хүрч чадахгүй байх боломжтой. Энэ нь ерөнхийдөө хөлийн хэмжээ, пидал хоорондын зайнаас хамаарна.

Эх сурвалж : Brightside

#Жолооч #Аюулгүй байдаг #Зөвлөгөө