ИНСТАГРАМ: Жүжигчин Jung Ho-yeon хамгийн олон дагагчтай солонгос эмэгтэй жүжигчин боллоо


Миау | YOLO.MN
2021-10-05

Сүүлийн үед “Squid Game” цувралын 067 дугаартай Kang Sae-byeok-ийн дүрээрээ үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаад буй модель Jung Ho-yeon Инстаграм дээр хамгийн олон дагагчтай солонгос эмэгтэй жүжигчнээр тодорлоо.

Нүдтэй бүхэн үзсэн гэхэд нэг их хол зөрөхгүй “Squid Game” цуврал өнгөрсөн сарын 17-ны өдөр нээлтээ хийхээс өмнө залуу жүжигчний маань Инстаграм дахь дагагчдын тоо 400 мянга орчим байсан бол өнөөдрийн байдлаар 13.4 сая болсон байна.

Түүнийг уг жагсаалтыг тэргүүлэхээс өмнө “Weightlifting Fairy Kim Bok-joo” (2016), “Dr. Romantic 2” (2020) цувралуудад бүтээсэн дүрээрээ танигдсан жүжигчин Lee Sung-kyung 12.9 сая, Монголчуудын сэтгэлд “All In” (2003), “Descendants of The Sun” (2016) тэргүүтэй олон цувралд бүтээсэн дүрээрээ хоногшсон жүжигчин Song Hye-kyo 12 сая дагагчтайгаар тэргүүлж байсан билээ. 

Эх сурвалж: Allkpop, Soompi, India Today

#Кино урлаг #Жүжигчин #Jung Ho-yeon #Squid Game #Инстаграм