"Энэ харилцааг ганц чи биш та хоёр хамтдаа шийдээрэй"


Сондор | YOLO.MN
2016-06-13

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Тэр найз охинтой ч би түүнээс салж чадахгүй байна

Гэтэл түүний найз охинтой гэдгийг саяхан л мэдэж авсан. Гэхдээ л тэр надад сайн ханддаг, хамт байхад би маш аз жаргалтай болдог.
16 настай, Н...

Сайн байна уу? Намайг Н гэдэг. Би 16 настай. Одоо 11-р анги. Хоёр жилийн өмнө нэг хөвгүүнд сайн болоод саяхнаас л харьцаж эхэлсэн юм. Тэрээр надаас 5 насаар ах. Гэтэл түүний найз охинтой гэдгийг саяхан л мэдэж авсан. Гэхдээ л тэр надад сайн ханддаг, хамт байхад би маш аз жаргалтай болдог. Нэгэнт минийх болохгүй хүнийг мартъя гэхээр чадахгүй байна. Би яах хэрэгтэй вэ? Туслаач...


Зөвлөгөө: Энэ харилцааг яах вэ гэдгийг дан ганц чи биш та хоёр хамтдаа шийдэх нь байна шүү

Ихэнхдээ өсвөр насныхан байнга хамт явж, ярилцаж, хамт үзвэр үзэж байгаагаа үерхэж байна гэж бодчихдог. Гэтэл чамтай хамт байгаа тэр найз чинь үерхэл биш, энгийн найз гэсэн бодолтой явж байгаа юм биш биз?!
Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн уу? Одоо холбоотой үерхэж байгаа хөвгүүнтэйгээ ямар харилцаатай байдгаас бүх асуудлын учир тайлагдах болно. Үерхэж буй хосууд шиг байдаг бол чи түүнд энэ бүхэнд ямар бодолтой байгааг нь асууж ярилцах хэрэгтэй, энэ бол дан ганц чиний шийдэх асуудал огт биш шүү. Өөрөөр хэлбэл энэ харилцааг ганц чи биш найзалж буй хөвгүүн чинь ч хамт авч яваа.

Тиймээс энэ харилцааг яах вэ гэдгийг дан ганц чи биш та хоёр хамтдаа шийдэх нь байна шүү дээ. Харин та хоёрын харилцаа хосын харилцаа шиг биш, энгийн дотно найзууд шиг байдаг бол түүний найз охинтой байсан гэсэн асуудалд ингэж хүнд хандах нь зөв эсэх дээр дахиад нэг бодоод үзээрэй. Ихэнхдээ өсвөр насныхан байнга хамт явж, ярилцаж, хамт үзвэр үзэж байгаагаа үерхэж байна гэж бодчихдог. Гэтэл чамтай хамт байгаа тэр найз чинь үерхэл биш, энгийн найз гэсэн бодолтой явж байгаа юм биш биз?!

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал #Teenagers