ВИДЕО: Сабрина Карпентер шинэ цомгоо гэнэтийн байдлаар зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-06-12

Дуучин Сабрина Карпентер 2025 оны 6-р сарын 11-ний өдөр шинэ цомог гаргаж буй талаараа мэдээллээ. 

Шинэ цомгийн нэр нь “Man’s Best Friend” бөгөөд тэрээр Инстаграм хуудастаа, “Шинэ цомог болох "Man’s Best Friend" 8-р сарын 29-нд худалдаанд гарна. Цомог таных болох мөчийг тэсэн ядан хүлээж байна. Урьдчилан захиалаарай” хэмээн бичжээ.

“Man’s Best Friend” цомог нь түүний 2024 оны 8-р сард гарган хит болсон “Short n’ Sweet” цомгийн дараа гарч буй бүрэн хэмжээний цомог (LP) юм.

Цомгийн тэргүүн дуу болох “Manchild” зургаадугаар сарын 5-нд гарсан. Энэ дууг Сабрина өөрийн уран бүтээлч нөхөд болох Жек Антонофф болон Эми Аллен нарын хамтаар бичжээ.

Сонирхуулахад Сабрина хамгийн сүүлд жүжигчин Барри Киогантай нэр холбогдож байсан бөгөөд тэд анх 2023 оны 12-р сард Лос Анжелест хамтдаа харагдаж, цуу яриа дэгдэж байсан. Харин 2024 оны 12-р сард “Тэд хоёул залуу учир карьертаа төвлөрч, түр зуур салсан ” гэж мэдээлжээ.

#Сабрина Карпентер