Жүжиглэх авьяас харамгүй заяасан 5 айдол


Д.Даваажав | YOLO.MN
2022-03-10

Айдолууд зөвхөн сайн дуулдаг, сайн бүжиглэдэг байх нь хангалтгүй. Бусдаасаа ялгарч, фэнүүдийн сэтгэлд хүрэхэд биеэ зөв авч явахын хажуугаар жижиг нүүрний хувиралууд дээрээ ч анхаарч, асар өндөр харизмтай байх хэрэгтэй болдог. Иймийн тулд тэдэнд гунигтай зүйл тохиолдож хэцүү байсан ч инээж, жаргалтай мэт жүжиглэх үе бишгүй тохионо. Тийм ч учир олон айдол жүжигчин болдог байх. Ингээд өнөөг хүртэл тодорсон жүжигчин болсон айдолуудаас хамгийн авьяаслаг 5-г онцолж байна.

1. IU

IU олон жил к-поп салбарт уран бүтээл туурвиж, хажуугаар нь олон кинонд дүрээ мөнхлөөд авсан авьяаслаг дуучин, жүжигчин гэдэгтэй маргах хүн үгүй биз. “My mister” кинондоо тэрээр эмээгээ асарч буй ядуу, өрөнд баригдсан эмэгтэйн дүрд тоглосон бол "Dream High" кинонд дуучин болохыг хүсэж буй залуу охины дүрийг бүтээсэн. Харин цаг хугацааг ухраах "Moon lovers: Scarlet Heart Ryeo" кинонд Горёо гүрний үед очин цэвэр ариун сэтгэлт охины дүрд хайр дурлал, тушаал журамт ээдрээт амьдралыг туулдаг. Гэхдээ зочид буудлын эзэн хатуу ширүүн Jang Man Wol-ыг мартаж болохгүй. IU нэг л төрлийн дүрд тоглох биш олон өөр характерийг гаргаж, өөрийн гайхалтай жүжиглэх авьяасаа хангалттай батласан билээ. 

2. Yoona

Үзэсгэлэнтэй, авьяаслаг айдол бүсгүйг жүжигчнээр дебют хийхэд гайхах зүйлгүй байлаа. "К2" киноны гол дүрээс эхлээд "Confidential Assignment", "Exit" зэрэг Солонгосыг байлдан дагуулсан кинонуудад шилдэг жүжигчидтэй хамтран тун чадварлаг ажилласаар байна. 

3. D.O

Дэлгэцийн хамгийн хөгжилтэй жүжигчдийн нэг. Тайзан дээр үргэлж нухацтай, сэтгэл татам ихэмсэг харагддаг Do Kyung Soo-г кинонд тэс өөр дүр төрхөөр харах нь бий. Гайхалтай чадвар биш гэж үү?

4. Park Hyungsik

Hyunsik-ийн дүрүүд өөрийнх нь төрөлхийн зан чанартай төстэй учир гайхалтай чадварлаг дүрээ амилуулсан байх. "Strong Woman Do Bong Soon", "Suits", "Soundtrack #1" зэрэг киног үзсэн бол түүний гэгээлэг зан чанар, жүжиглэх авьяас, царайлаг төрхийг харсан байх.

5. Jinyoung

Жүжигчний гараагаа мөн л "Dream High 2" киногоор эхлүүлсэн Jinyoung "He is Psychometric", "Yumi's Cells" киноны 1,2 дугаар улирал зэрэг кинонуудад дур булаам залуугийн дүрд тоглож өөрийн авьяас чадвараа харуулсан. Хөдөлгөөнтэй, цовоо сэргэлэн хүү өсөж нүд булаам залуу ноёны дүрд тоглох авьяаслаг айдол жүжигчин болжээ.

Эх сурвалж: allkpop

#Оддын тухай