Сэтгэл санааны хань гэдэг ойлголт заавал дурлалтай холбоотой байх албагүй. Та романтик холбоогүй мөртлөө сэтгэлийн гүн холбоотой нэгэнтэй платоник сэтгэл санааны хань байж болно.
Хүмүүс танд “чи түүнийг зөвхөн найз гэж хэлээд байдаг, гэхдээ арай илүү юм биш үү?” гэж асууж байсан уу? Тэгвэл та хоёрын харилцаа платоник холбоо байж болох нь.
Найз ба платоник сэтгэл санааны хань хоёрын ялгаа юу вэ?
Платоник сэтгэл санааны хань гэдэг нь таныг дотроос тань ойлгодог, хэн гэдгийг чинь бүрэн хүлээн зөвшөөрдөг, танд хамт байхад дүүрэн мэдрэмж төрүүлдэг хүн юм. Та тэдэнтэй амьдрал, айдас, зорилго, мөрөөдлийнхөө талаар гүн яриа өрнүүлдэг. Тэр хүн таны сэтгэлийг "дүүргэдэг".
Харин найз гэдэг хүн ч бас сайн, итгэлтэй хамтрагч байж чадна. Тэд заримдаа дээрх шинж чанаруудтай ижил байдаг. Гэхдээ платоник сэтгэл санааны ханьтай харьцуулахад таны дотоод ертөнцөд тийм гүн гүнзгий нөлөө үзүүлдэггүй. Таны сэтгэл санаа, сүнстэй нэгдэж буй мэт мэдрэмж тийм ч их байдаггүй.
Та өөрөө л платоник сэтгэл санааны хань гэж хэнийг нэрлэхээ шийддэг. Гэхдээ анхаараарай — “платоник сэтгэл санааны хань” гэдэг нь “хамгийн сайн найз” гэсэнтэй ижил утгатай биш.
Сэтгэл засалч Аннетт Нуньес нь:
“Платоник сэтгэл санааны нөхөрлөл бол жирийн нөхөрлөлөөс өөр. Та хоёр ‘сүнсний түвшинд’ найзууд байдаг бөгөөд анх уулзахад л гүн, шууд мэдрэгддэг танил сэтгэл төрдөг” хэмээн тайлбарласан.
Платоник сэтгэл санааны ханьтайгаа учирсан болохыг илтгэх шинжүүд:
Платоник сэтгэл санааны хосуудын жишээнүүд:
Хэрвээ та өөрийнхөө амьдралд ийм нэгэн платоник сэтгэл санааны хань байгаа эсэхэд эргэлзэж байвал, эдгээр шинж тэмдгүүд дээр анхаарал хандуулаарай. Заримдаа бидний хамгийн чухал холбоо хайр дурлалын биш — харин зүгээр л хоёр сэтгэл бие биенээ таньж, хүлээн зөвшөөрч, гүн ойлголцсон нөхөрлөл байдаг юм шүү.
Эх сурвалж: Seventeen
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!