Амьд домгууд нэг дор чуулна: "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт төв талбайд болно


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ Цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд нэгэн гайхалтай тоглолт болох гэж байна. Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдахаар болжээ.

Үе үеийн сонсогчдын дурсамжийг сэргээж, зүрх сэтгэлийг хөдөлгөх тус тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Тоглолт хэзээ, хаана болох вэ?

Тоглолт 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэхүү тоглолт нь зөвхөн нэг хамтлагийн ойг тэмдэглэх төдий бус Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах урлагийн томоохон хэмжээний арга хэмжээ юм.

Оролцох хамтлагууд:

Соёл-Эрдэнэ

Өргөө

Хонх

Niciton

Шар айраг

Nisvanis

Дэлхий

The Lemons

Хүндэт уран бүтээлчид:

МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Я.Одсүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, Гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.

Сэтгэлд хоногшсон ямар дуунууд эгшиглэх вэ?

Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан дараах бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, таныг дурсамжийн аяллаар аялуулах болно:

Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох юм.

Энэхүү тоглолт нь Монголын эстрадын дуу хөгжмийн хөгжлийн түүх, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгэн дор нэгтгэсэн онцгой үдэш байх болно.

Эрхэм нийслэлчүүд, залуусаа! Монголын хөгжмийн амьд домгуудтай хамт нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлж, дуртай дуунуудаа хамтдаа дуулахыг хүсвэл 6 сарын 28-нд Сүхбаатарын талбайг зориорой!

#урлаг