Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Кристофер Нолан "The Tonight Show" -ны долоодугаар сарын 23-ны дугаарт оролцож ухаалаг гар утас хэрэглэдэггүй талаараа, зураг авалтын талбай дээр гар утас ашиглуулахгүй байх дүрмийнхээ талаар, "Одиссей" кинонд зориулж IMAX-д шинэ камер бүтээлгэсэн тухай, багадаа Star Wars-ыг кино театрт 12 удаа үзсэн тухай, мөн The Odyssey киноны IMAX хальс гааль дээр бараг асуудалд орох шахсан хөгжилтэй түүхийг ярьжээ.

Жим Фаллон:

-Интернэтээр нэг зүйл их явдаг. Танайх зураг авалтын талбай дээр гар утас хэрэглэхийг хориглодог. Бас та өөрөө ухаалаг утас ч үгүй, имэйл ч ашигладаггүй гэсэн. Энэ үнэн үү?

Кристофер Нолан​:

-Тийм ээ, үнэн. Хүмүүс их гайхдаг.

-Тэгээд та ийм том хэмжээний кинонуудыг мессеж, имэйлгүйгээр яаж удирддаг юм бэ?

- Надад тусалдаг маш олон хүн бий. Үнэндээ хүмүүс байнга мэдээлэл дамжуулж байдаг болохоор ямар нэгэн мэдээллээс хоцрох бараг боломжгүй.

- Та хэзээ нэгэн цагт iPhone эсвэл ухаалаг утас авчих юмсан гэж боддог уу?

- Би одоо хэрэглэдэг товчлууртай энгийн утсандаа дуртай. Аяллаар явахдаа түүнийг ашигладаг, тэр нь надад хангалттай.

-Яагаад заавал ухаалаг утаснаас татгалздаг юм бэ?

Хэрэв би ухаалаг утастай болчихвол түүндээ маш хүчтэй донтчихно гэж боддог. Тэгээд миний хамгийн их эрхэмлэдэг зүйл алга болно.

- Ямар зүйл?

-Зүгээр л цонхоор ширтээд сууж, дараагийн киноныхоо тухай боддог тэр чөлөөт мөчүүд. Ухаалаг утас байвал би тэр мөчүүдээ алдана гэж боддог. Тэр бодох цаг хугацаа миний бүтээлч ажлын хамгийн чухал хэсэг.

"Одиссей" киног хийх болсон талаараа:

"Би энэ түүхийг олон жилийн турш хийхийг хүсэж явсан. Миний хувьд Хомерын "Одиссей" бол зүгээр нэг эртний домог биш. Орчин үеийн адал явдалт кино, уран зохиолын бараг бүх үндэс энэ бүтээлээс эхтэй гэж үздэг. Тиймээс тэр уг түүхийг орчин үеийн кино технологийн хамгийн дээд түвшинд хүргэж хийхийг хүссэн.

Энэ кинонд зориулж IMAX-д шинэ камер бүтээлгэсэн тухай

Өмнөх IMAX камерууд маш том, хүнд, дуу чимээ ихтэй байсан учраас инженерүүдтэй хамтарч илүү авсаархан, илүү чимээгүй шинэ үеийн IMAX камерыг бүтээжээ.

"Бидэнд хэрэгтэй байсан болохоор технологийг өөрчлөхөөс өөр арга байгаагүй." гэжээ.

Зураг авалтын талбай дээр гар утас хориглодог тухай

"Зураг авалтын үед хүмүүс бүрэн төвлөрөх ёстой. Жүжигчид хоорондоо ярилцаж, тухайн ертөнцдөө орсон үед илүү сайн бүтээл төрдөг. Олон жүжигчин энэ дүрмийг эхэндээ гайхдаг ч дараа нь дуртай болдог" гэжээ.

#Кристофер Нолан #The Odyssey