“Mind Motion” тэтгэлэгт хөтөлбөр


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өсвөр насны охид хөвгүүдийн бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэнд болон “Өөртөө итгэх итгэл”-ийг дэмжих зорилготой Mind&Motion 2026 тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Төслийн зорилго:

Өсвөр насны охид, хөвгүүдийн бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэнд болон өөртөө итгэх итгэлийг, дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйгээр дэмжих зорилготой хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Дасгал хөдөлгөөн, зөв дадал зуршилтай болох
  • Биеэ удирдах чадвар сайжрах
  • Өөртөө цаг гаргаж, цагийн дэглэм барьж сурах
  • Сэтгэлзүй болон дасгал хөдөлгөөний хамаарал холбоо гэх мэт зүйлүүдийг өөртөө хэрхэн хэрэгжүүлэхийг суралцана.

Насны ангилал: 13-19 нас

Хүйс: Охид, хөвгүүд

Сургалт:

  • Сэтгэл засал/60 минут/
  • Дасгал /60 минут/
  • 7 хоногт 1 өдөр

Бүртгэлийг хугацаа: 2026.2.1-2026.02.28

Бүртгүүлэх линк: https://forms.gle/sta9yXESkYQfhNfU6

#тэтгэлэг #мэдээ #Mind Motion