ХИЧЭЭЛИЙН ХАЖУУГААР өөрийгөө хөгжүүлэх боломжтой АНГЛИ ХЭЛНИЙ КЛУБУУД


Х.Арысхан | YOLO.MN
2017-05-22

“Англи хэлний ярианы клубууд”

Уншигч та бүхэнд англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэхийн хажуугаар найз нөхдийн хүрээгээ тэлэх боломжтой клубуудыг танилцуулъя.

1. English speaking klub of  ("Earc"төвийн англи хэлний ярианы клуб)
“Eark” төвөөс зохион байгуулдаг англи хэлний ярианы энэхүү клубд тус төвийн номын санд карт нээлгэж, гишүүн болсноор хамрагдах боломжтой. (Карт нээлгэхэд 5000 төгрөг, 1хувь цээж зураг, бичиг баримт шаардлагатай.)  Энэхүү уулзалтын зорилго нь хүмүүсийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна найз нөхөдтэй болж хамтдаа хөгжилдөх явцдаа ярих чадвараа сайжруулан, мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгоход оршдог .

Веб сайт:  http://earcmn.org/
Facebook Групп: https://www.facebook.com/groups

Холбогдох утас: 319016


2. “Speaking klub” (Ярианы клуб)
“Хил хязгааргүй боловсрол” гадаад хэлний төвөөс зохион байгуулдаг  “Speaking klub” нь англиар ярих орчин, чөлөөт цагаа зөв өнгөөрөөхийг хүсэгч залуусыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.

Энэхүү клубд хамрагдсанаар:

  • Toefl, IELTS-д хэрэглэгддэг үгсээр үгийн баялагаа нэмэгдүүлэх
  • Мэтгэлцээнд оролцох
  • Илтгэл тавьж сурах зэрэг олон чадваруудыг эзэмшинэ.

Мөн гишүүддээ сүүлийн үеийн кинонуудыг үзэх, цахим ном үнэ төлбөргүй авах боломжийг олгодог. Та бүртгүүлэхдээ 20000 төгрөгний хураамж төлөх бөгөөд энэ нь материал хувилах, цай, кофе зэрэгт ашиглагдах болно.

Facebook : Boundless EducationАнглиХэлний “Speaking Club” Хөтөлбөр
Холбогдох утас: 99186703, 80196703


3. Ulaanbaatar English Speaking Klub (Улаанбаатар англи хэлний ярианы клуб)

Клубийн гишүүд хоорондоо таавар таалцаж, хөгжилтэй аргаар олон зүйл сурах боломжийг олгодог учир оролцоод үзэхэд зүгээр юм. Хэзээ цуглахаа групп дээрээ цаг тухайд нь мэдэгддэг тул та тэндээс мэдээллийг авах боломжтой.

Facebook group: UB English Speaking Club

4.  “Crazy Monkiez”  English Speaking Klub ("Crazy Monkiez" англи хэлний ярианы клуб)

Соёлын Төв Өргөөний дэргэд байрлах Хүүхдийн төв номын сангийн 1-р давхар  “ Өрнө дахины танхимд”  долоо хоног бүрийн Бямба гарагт явагддаг энэ клубд хамрагдахын хажуугаар та номын санд карт нээлгэн англи, орос, монгол, герман номнуудаас сонгон гэрээр үнэгүй авч унших боломжтой.

Холбогдох утас: 88119646, 95181021
Facebook group: crazymonkiez

Танд амжилт хүсье. wink

#English club #teenegars