5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Доод ангийнхаа ХӨВГҮҮНТЭЙ ҮЕРХЭНЭ гэхээр САНАА ЗОВООД байх юм"


Сондор | YOLO.MN
2016-09-23

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би доод ангийнхаа нэгэн хөвгүүнд сайн болчижээ

Сайн байна уу? Би доод ангийнхаа нэгэн хөвгүүнд сайн болчижээ. Уг нь тэр ч гэсэн надад сайн л даа бас нас чацуу. Найзууд маань ч гэсэн биднийг их тохирно гэдэг юм. Гэхдээ доод ангийнхаа хүүхэдтэй үерхэнэ гэхээс санаа зовоод байх юм.  Бусад хүмүүс юу гэж бодох бол?

ЗӨВЛӨГӨӨ: Дээд, доод ангийн ялгаатай байдалд ач холбогдол өгөх хэрэггүй

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

ЕБС-ын сурагчдын дунд дээд болон доод ангийнхаа хүүхэдтэй үерхэх нь ичгэвтэр зүйл эсвэл байж боломгүй зүйл, ХЭН нэгэн биднийг юу гэх бол гэсэн бодол мөн явган яриа байх нь элбэг байдаг.

Хэрвээ та та бие биенийгээ маш сайн ойлгож, бие биенээ дэмжиж чаддаг бол дээд, доод ангийн ялгаатай байдалд ач холбогдол өгөх хэрэггүй л болов уу. Дашрамд хэлэхэд хэн намайг юу гэж хэлэх бол бодох бол гэсэн айдсаас болоод өсвөр насныхан ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛээ алддаг юм шүү. Та өөртөө л итгээд үз.

Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers