

МУИС-ийн харьяа “Artemisia” клубээс энэ хаврын семестер зориулсан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргажээ. 2022 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй тус клуб нь жилд хоёр удаа буюу семестер тутамд нэг үзэсгэлэн гаргадаг бөгөөд ихэвчлэн чөлөөт сэдвийн дор уран бүтээлээ толилуулдаг юм.
Энэ удаагийн үзэсгэлэн ч мөн чөлөөт сэдвээр дэлгэгдсэн тул олон төрлийн бүтээлүүд байлаа. Бүтээлүүдтэй танилцахад зураач бүр өөрсдийн гэсэн хэв маягаараа дамжуулан хүргэхийг хүссэн дуу хоолой, дотоод өнгө аясаа илэрхийлж чадсан мэт санагдаж байлаа.
Мөн тус клубийн тэргүүн А.Айнура энэ удаагийн үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид бүх мэдрэмжээ зургаар илэрхийлдэг учраас нэг нэгнийхээ өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа мэт мэдрэгддэг. Уран зургаар дамжуулан бие биенийхээ дотоод ертөнцийг таньж, ярилцдаг ч гэж хэлж болно. Анх манай клубийн гишүүд нэлээд дотогшоо, чимээгүй хүүхдүүд байсан бол яваандаа хоорондоо нээлттэй болж, дотно найзууд болж өөрчлөгдөхийг харах үнэхээр сайхан байдаг. Хэдийгээр мэргэжлийн зураачид биш ч гэлээ семестер өнгөрөх тусам гишүүдийн маань зурах ур чадвар улам бүр сайжирсаар байна” хэмээн онцоллоо.
Ийнхүү "Artemisia" клубийн залуусын хаврын үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө.
Бүтээлүүдийн зураг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!