Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #20 University of Oxford


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-02-07

Дэлхийн хамгийн эртний, хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Оксфордын их сургууль нь 12-р зуунд байгуулагдсан эрдэм шинжилгээний өндөр амжилтын бэлэг тэмдэг болсон сургууль билээ. Английн Оксфордын түүхэн хотод байрладаг тус их сургууль нь боловсрол, судалгаа, инновацын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч хэвээр байна.

Оксфордод  бакалаврын түвшинд 23,000 гаруй оюутан суралцдаг.. Тус их сургууль элсэлт чанга бөгөөд  өргөдөл гаргагчдын 15% хувь нь л тэнцдэг.

Их сургуулийн 400-аад клуб, нийгэмлэгүүд нь оюутнуудыг хичээлээс гадуур өөрсдийгөө хөгжүүлж, чадвар мэдлэгээ тэлэхэд тусалдаг. Их Британийн Ерөнхий сайд асан Тереза ​​Мэй, Нобелийн шагналт Малала Юсуфзай, нэрт жүжигчин Хью Грант зэрэг дэлхийн удирдагчид эл сургуулийг төгсжээ. 

Оксфордын их сургууль нь бакалаврын 250, магистрын 600 хөтөлбөртэй. Хүмүүнлэг, шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдээрээ алдартай.

Их сургуулийн чансаа:

  • Сонгодог ба эртний түүхийн 1-р байр
  • Англи хэл, уран зохиолын №1
  • Археологийн №2
  • Компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн системийн №2
  • Анагаах ухаанд №3

Оксфордын сургалтын арга барилын онцлог нь багш, оюутнуудын нягт харилцааг дэмждэг. Энэхүү сургалтын арга нь гүнзгийрүүлэн ярилцах, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг олгодог аж.

Оксфордын судалгааны байгууламжууд, тухайлбал Рэдклиффийн шинжлэх ухааны номын сан, Бодлейн номын сангууд нь оюутнуудад эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны эрэл хайгуул хийх өргөн хүрээний нөөцийг ашиглах боломжийг олгодог.

Оксфордын оюутнуудын 98% нь эрдмийн зэргээ амжилттай дүүргэдэг. Оксфордын төгсөгчид ажлын байранд эрэлттэй төдийгүй бүхий л салбарт амжилттай ажилладаг.

Сургалтын төлбөр нь хөтөлбөр, харьяаллаас хамаарч харилцан адилгүй. Их сургуулийн хүртээмжийг хангах үүднээс авьяаслаг суралцагчдад боловсрол эзэмших боломж олгодог.

Шүүмжлэлтэй сэтгэлгээ, сониуч занг төлөвшүүлэх зорилготой Оксфордын их сургууль нь бидний ирээдүйг тодорхойлдог удирдагчид, эрдэмтдийг төрүүлж, эрдэм шинжилгээний салбартаа тэргүүлсээр байна.

 

#нийтлэл