2019 онд нээлтээ хийх аймшигийн кинонууд


- Аймшигийн кинонд дурлагсдад зориулав - 

1.      IT- Chapter two

Энэхүү кинонд өсвөр үеийнхэнд зориулагдсан алдагдсан клубийн тухай аймшиг үргэлжилнэ. Нээлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд хийхээр товложээ.

2.      Child’s play

Бас нэгэн аймшигт хүүхэлдэйн тухай уг кино 2019 оны зургадугаар сарын 21-нд нээлтээ хийнэ.

3.      Pet Semaraty

Луис Крид эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Бостоноос Мэйнэ хэмээх буйдхан газар нүүж ирнэ. Тэд удалгүй шинэ гэрийнх нь ойролцоо, ой дунд нэгэн ер бусын булш байгааг олсноор аймшигт ээдрээ үргэлжилдэг. 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд нээлтээ хийхээр товложээ.

4.      La Llorono

Мексикийн нэгэн гунигт домгоос сэдэвлэсэн энэ кино 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд нээлтээ хийнэ.

5.      The New Mutants

Шинэ мутантуудыг 2019 оны наймдугаар сарын 2-нд гаргахаар төлөвлөж байна.

6.      Anna Belle 3

Аймшигт хүүхэлдэйн ээлжит түүхийг өгүүлэх уг кино 2019 оны долдугаар сарын 3-нд нээлтээ хийхээр товложээ.

7.      The Nun 2

2019 онд нээлтээ хийх бөгөөд удахгүй нээлтийн сар, өдөр тодорхой болно хэмээн мэдэгджээ.

8.      Summer of 84

15 настай хүү хөрш цагдааг цуврал аллагад хардан найзуудын хамт нууц мөрдлөг хийж эхэлснээр түүх аймшигтай болж хувирдаг.

9.      Happy death day 2

Цаг хугацааны гогцоонд гацсан аймшигт түүхийн тухай энэхүү кино тун удахгүй буюу 2019 оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.

Эх сурвалж: S audio 

#Movie