“ХОТЫН СОЁЛ” богино хэмжээний видео контентын уралдаан зарлажээ


 Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийт иргэдийн соёлын төвшинг дээшлүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэхэд оюутан, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний видео шторк, контентын уралдаан зарласан байна. Уралдааны шаардлагад нийцэх, олон нийтийн сүлжээгээр цацахад тохиромжтой, богино хэмжээний бүтээлүүдийг 11-р сарын 8-ныг дуустал хүлээн авах гэнэ.

Энэ уралдааныг зарласнаар хотын соёлын мөн чанарыг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулж, тэрхүү соёлыг эрхэмлэн дагаж мөрдөх зан чанарыг төлөвшүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаануудад хамрагдах, иргэдийн нийтийн соёлын төвшинг дээшлүүлэхэд оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавьжээ.

Бүтээлч оюутан, залуус та бүхэн энэ уралдаанд оролцон өөрийгөө сориорой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх удирдамжаас  харна уу.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл, урлагийн газар

#Competition