Н.Мөнхшүр, Н.Энхшүр: Зан чанарын хувьд ялгаатай ч бидний МӨРӨӨДӨЛ нэг
Монгол хүн Гиннесийн амжилтыг эвдсэнийг дуулах үнэхээр гайхалтай. Тэр дундаа оюуны спортоор дэлхийн олон залуучуудыг манлайлсан өсвөр насны ихэр охидын тухай сонсох үнэхээр бахархам үйл явдал билээ. Магадгүй та бүхэн энэ хоёр охины тухай хаа нэгтэйгээс олж дуулсан байх, бас тэдний авьяас чадварын талаар багагүй зүйлийг мэдэж байгаа гэж итгэж байна. Тиймээс өнөөдрийн ярилцлагаараа ихэр охидынхоо хувь хүн талаас нь харуулахыг илүү зорилоо.