Манай ОЮУН УХААНЫ ТАМИРЧИД ГИННЕСИЙН НОМОНД бичигдэхээр боллоо


Сондор | YOLO.MN
2017-12-11

БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай Оюун ухааны  тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид болох
Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигддэг, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр,
Дэлхийн чансааны зургадугаарт бичигддэг, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр,
Дэлхийн чансааны долдугаарт бичигддэг, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам,
Дэлхийн чансааны 22-рт бичигддэг, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн ТАВАН дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн хоёр дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.

Мөн тэмцээний гурван өдрийн дараах дүнгээр манай дөрвөн тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын 5-ыг нь хүртсэнээс гадна ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.

Ингээд тэд Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Баг тамирчиддаа, Оюун ухааны академийн хамт олонд баяр хүргэе. wink

#World #Championship #MasterMind