"Сонгосон мэргэжилдээ насан туршдаа хүлэгдэх биш ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ БАЙ"


Г.Ариунзаяа | YOLO.MN
2017-10-05

-Исээ бичлэгийн уралдаанаас хийсэн тэмдэглэл-

"Исээ" гэдэг үгийг сонгосны учир: Исээ гэдэг бол ИС буюу исэлдэх, тархиа исээ гэсэн утгатай үг хэмээн Лодонгийн Түдэв гуай "Эргүүлэг" зохиолдоо бичсэн байдагтай би туйлын санал нэг байдагчлан энэхүү бичгийн хувилбарыг ашиглалаа.

"Стратеги" академиас "МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОСОН БЭ?" исээ бичлэгийн уралдаан есдүгээр сарын 11-20-ний өдрийг хүртэл хүлээн авч шилдэг 6 илтгэлийг шалгаруулсан юм.

Тиймээс Дээрх үйл ажиллагаан дээр хүрэлцэн очиж хүмүүсийн үзэл бодолтой нь танилцаж үүнээсээ ухаарсан зүйлсээсээ тэмдэглэл болгон үлдээж буй нь энэ буй за.

Энэ тэмцээний гол зорилго нь хариуцлагатай байж сонгосон мэргэжилдээ хэрхэн эзэн болох, нийгмийн шаардлагатайгаа хэрхэн холбогдож байгааг тогтоох зорилготой байсан. Энэ тэмцээнд их дээд сургуулийн нийт 200 гаруй сургуулиудаас исээнүүд ирсэн бөгөөд үүнээс эхний гурван байр нэг тусгай байр, хамгийн содон хоёр исээг уншиж танилцуулсан билээ.

Мөн түүнчлэн стратеги академийн ерөнхий захирал Наранбаяр, нэрт эдийн засагч Очирхүү гуай, Стенфордын их сургуулийн багш УИХ-н гишүүн Ундраа нар өөрсдийн мэргэжил болоод орчин үеийн залуусын талаар үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсан юм.

Стартеги академийн захирал ноён Наранбаяр гуайн яриа:
Дэлхийд 48 мянган мэргэжил байдгаас монголд 28 мянга орчим нь бүртгэлтэй байдаг. Тиймээс мэргэжил гэдэг бол таны жигүүрийг дэлгэх зэвсэг бөгөөд манай улсын хувьд хөгжих шинэ шинэлэг зүйлс оруулж ирэх магадлал маш өндөр бий. Үүн дээрээс тэрээр ажилгүй иргэн биш өөрийн чадвар нөөц бололцоо ур ухаанаа юунд зарцуулах вэ  гэдэг сонголт хамигийн чухал шүү.

Нэрт эдийн засагч Очирхүү гуайн ярианаас миний ойлгож авсан хамгийн чухал зүйл:
Социолизмын үед хүмүүс улсаас ямар мэргэжил эрэлттэй байна түүнд л бид хүчээр суралцдаг байсан бол та бүхэнд боломж бүр тэгш нээлттэй байна. Яг л эдийн засгийн шударга хууль шиг боломж бүр тэгш харин задгай сэтгэж улсаа хөгжүүлэх нь ирээдүйн хүчин та бүхний минь сонголт сэтгэлгээний ухамсраас шалтгаална шүү дээ. Тиймээс үргэлж үүнийг санаж яваарай.

Илтгэгч:

МУИС-ын Филисофийн тэнхмийн 4-р курсын оюутан Болцэцэг:
Тэрээр  мэргэжилээ сонгож буй дүрээрээ маш тодоор өөрийн мэргэжлийн бахархмаар давуу талуудыг өөртөө итгэлтэйгээр ярьж өгч байсан нь үнэхээр энэ мэргэжилд дурлах сэдлийг төрүүлмээр санагдсаныг нуух юун. Илтгэл бүрээс шинэ санаа дүгнэлт бүрийг хавсаргасан өгүүлбэр хэлэн явах нь зүйтэй болов уу.

"Хөдөө өссөн жирийн нэгэн охин ээждээ "би филисофич болно" гэж хэлэхэд "тэр чинь тэгээд ажлын байр олдох уу төгсөөд яг юу хийх юм бэ" гэсэн зэмлэлтэй нүүр тулсанч бууж өгөлгүйгээр би филисофийн багш болохоор мөрөөдсөн юм тэгээд л энэ замыг сонгон урагш тэмшшлж энэ хувиарыг авахын тулд өөрийгөө дайчилж нэгээр л жагсахгүй бол би энэ ангид орж чадахгүй гэж хичээсний минь үр дүн энэ билээ”. Үнэхээр урам зориг хайрлаж чадсан бусдын үгээр бус өөртөө үнэнч байж чадсан ухаалаг энэ охины энэ өгүүлэмж уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.

Санхүү эдийн засгийн их сургуулийн маркетингийн ангийн оюутан Г.Баттуул "Эвлүүлдэг зураг":
Бага байхдаа эвлүүлдэг зурагаар тоглох дуртай байсан миний ухаалаг мундаг найзын минь исээ. Түүнийгээ гарж ирэхийг хараад л ийм сайхан найз надад байгаа шүү дээ хэмээн бахархаж суусан надад түүний исээний гол агуулга нь маш өргөн цар хүрээтэй санагдсан билээ.

Түүний исээний гол агуулга нь улс орон гэдэг эвлүүлдэг зураг үүнийг бүтэн болгохын тулд 3 сая гаруй иргэн өөрсдийн зураг бүрийг зөв газарт нь байрлуулах хэрэгтэй. Тэгж байж л зураг бүтэн зөв бүтэцтэй болно. Үүний тулд бид хариуцлагатай сэтгэлтэй иргэд болж жижиг зүйлсэд ч анхааран өөрийн сонголт бүртээ хариуцлага хүлээх ёстой билээ.

МУИС-ын сэтгүүл зүйн 1-р курсын оюутан Ундармаа:
Түүнийг өөртөө итгэлтэйгээр ярьж буйг сонсоод л би эл охин үнэхээр сэтгүүлч болж чадах юм байна гээд ирээдүйд нэвтрүүлэгчээр сууж байгаа түүний дүрийг нүдэндээ төсөөлсөн. Тэр охины илтгэлийн санаа нь түүний хийсвэрлэл дээр тогтон өргөжсөн байсан ч миний хувьд түүний сэтгүүлч л хүнээс гарах ёстой болов уу хэмээх авир ааш, үгийн сонголт, дуу хоолойны өнгийг анзаарсан юм.

ШУТИС хувцас дизайны 1-р курсын оюутан Наранжаргал:
Ирээдүй лүү аялуулж чадсан зорилготой зорилттой исээ байсан нь энэ билээ. Өөрийн бий болгосон бренд, дизайны институтын захирал болсноор өөрийгөө төсөөлж дунд нь учирах саад бэрхшээл бүрийг даван  гарч буйгаар төлөвлөгдөн бичигдсэн энэ исээ үнэхээр урам зориг өгөх исээнүүдийн нэг болж чадсан.

Стенфордын их сургуулийн багш, УИХ-н гишүүн хатагтай А.Ундраа:
Түүний бидэнд хэлсэн хамийн чухал санаа бол нэг сонгосон мэргэжилдээ насан туршдаа хүлэгдэх биш цааш нь үргэлж өөрийгөө хөгжүүлж байх л хамгийн чухал зүйл хэмээсэн нь миний сэтгэлд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Миний бодлоор эдгээр исээнүүд өөр өөрийн онцлог шинжтэй байсан хийгээд мэргэжил хэрхэн сонгож буй нь чухал биш, харин сонгосон мэргэжил тань таныг 100% илэрхийлж үл чадна. Гэхдээ та өөрийн сонирхлоо олсон бол түүндээ үнэнч тууштай байх нь амжилтын эх үндэс гэдгийг би тусган авч чадсан нь энэ исээнүүдийг сонссоны минь хамгийн чухал үр дүн биз ээ.

#Essay #Competition