"13 REASONS WHY" киноны 2-р улирлын НЭЭЛТ ЭНЭ БААСАН ГАРАГТ болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-05-15

"Netflix"-н албан ёсны цуврал болох "13 Reasons Why" буюу "Яагаад гэдгийн 13 шалтгаан" олон ангит киноны II бүлгийн эхний анги 5-р сарын 18-ны Баасан гарагт "Netflix"-ээр цацагдахаар төлөвлөгджээ. 

Кинонд олон шинэ дүрүүд нэмэгдэж байгаа бөгөөд өмнөх гол дүрүүдээс хасагдсан хүн байхгүй аж. Кино багийн хамт олон II бүлгийг I бүлгээс илүү их хандалттай байна гэж найдаж байгаа бөгөөд тэд илүү шинэлэг санаа, үйл явдлуудыг тусгаж өгсөн гэжээ. Ингээд бид киногоо гарахыг л хүлээх үлдэж байгаа юм.

Тэгвэл бид бүхний үзэх дуртай цувралуудыг хүргэдэг SERISU.TV сайтаас цувралын II бүлгийн эхний хоёр ангийг монгол хадмал орчуулгатайгаар, кино театрт үзүүлэхээр бэлдэж байгаа аж. 

 

Нээлтийн арга хэмжээнээс танилцуулбал:

Үзэгчид дундаас билетийн дугаараар азтан шалгаруулж, бэлэг гардуулах
Цувралтай холбоотой асуулт тавин азтан шалгаруулж, бэлэг гардуулах
"13 шалтгаан" цуврал таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? сэдвээр ирсэн захидлуудыг хамтдаа унших
"13 шалтгаан" цувралын 1-р улирлыг эргэн санахуй богино хэмжээний бичлэг үзүүлэх зэрэг багтсан байна. 

Тасалбар, цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Netflix #13 Reasons Why #Movie