Дуучин MC Sniper, Kim Hyun Joong, Bloo нарын талаарх сонирхолтой баримтууд


YOLO.mn | YOLO.MN
2024-02-16

“F4” киногоор олонд танигдсан дуучин Ким Хён Жун болон реппер MC Sniper, Bloo нар энэ сарын 17-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт дуучин Чойжоо, Vandebo хамтлагтай хамтран “Your Valentine” тоглолтоо хийх билээ. 

Энэ нийтлэлээрээ Монголд зочилж буй Солонгосын алдарт дуучдын талаарх сонирхолтой баримтыг тоймлон хүргэе.  

МС Sniper 

МС Sniper гэх тайзны нэрээр алдаршсан Солонгосын реппер Ким Жун Ёо нь 1979 оны хоёрдугаар сарын 8-нд төрсөн. Тэрээр нийгмийн шударга бус байдлын тухай дууны үг бичиж, үглэдгээрээ алдартай. 

Өмнөд Солонгосын түрүү үеийн репперүүдийн нэг тэрбээр 2002 онд "So Sniper..." нэртэй анхны цомгоо гаргасан.  Мөн “Show Me the Money” шоуны оролцож, Tribe of Hip Hop шоуны хоёр улиралд продюсерээр ажиллаж байжээ. 

MC Sniper нь “Buddha Baby” нэртэй хип хоп хамтлагийн ахлагч байсан бөгөөд одоо “Sniper Sound” гэх дуу бичлэгийн компани ажиллуулдаг. 

Тэрээр Индук технологийн дээд сургуульд үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр суралцсан. Түүний "BK Love" дуу нь 2002 онд Mnet Asian Music Award-д нэр дэвшсэн. 

Реппер МС Sniper нь хувийн амьдралын хувьд нууцлагдмал нэгэн юм.  

BLOO

Bloo гэх тайзны нэрээр танигдсан реппер Ким Хён-Унг нь 1994 онд төрсөн. Тэрээр бүрэн хэмжээний гурван цомог гаргасан. Түүний 2017 онд  цацсан "Downtown Baby" дуу нь Солонгосын хөгжмийн чартуудыг тэргүүлж үзэгчдэд хамгийн их хүрсэн уран бүтээл нь юм. Реппер Bloo-ийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. 

  • Түүний MBTI  нь ENFP. 
  • Макс гэх нохойтойгоо амьдардаг 
  • Тэрээр BLACKPINK-ийн Женнитэй хамт уран бүтээл хийх хүсэлтэй. 
  • Түүний дуртай жимс бол авокадо. 
  • Хамгийн дуртай кино нь “Жокер”. 
  • Тэрээр Deadpool-д дуртай, бас шивээстэй. 
  • Хувцасны үйлдвэр, кофе шопд ажиллаж байсан төдийгүй математик, байгалийн ухааны багшаар гурван сар багшилсан 
  • Tupac, 50 Cent, Biggie зэрэг хип хоп уран бүтээлчдэд дуртай. 
  • Нойргүйдлээ даван туулахын тулд  эм уудаг. 
  • Тэрээр“Яагаад болохгүй гэж”гэх үгийг хэлэх дуртай.
  • BLOO-ийн Ideal Type: BLACKPINK-ийн JENNIE. 

Ким Хюн Жүн 

F4 киногоор үзэгчдийг байлдан дагуулсан дуучин Ким Хюн Жүн нь 1986 оны зургаадугаар сарын 6-нд Сөүл хотод төрсөн.  

Ахлах сургуулийн хичээлүүд нь амьдралд чухал биш санагдан тэрээр сургуулиа хаяж байжээ. Ким Хюн Жүн 18 нас хүртлээ католик сүмийн найзуудтайгаа хамтран "Aksuseu" хамтлагт байгуулсан.  

Тэрээр цагийн ажил хийж байхдаа DSP Entertainment-ийн нэгэн эрхэмтэй танилцаж, сонгон шалгаруулалтад орон SS501 хөвгүүдийн хамтлагийн гишүүн болжээ. Тус хамтлаг 2005 онд "SS501" нэртэй анхны цомгоо гаргасан. Улмаар  Ким Хюн Жүн KBS2 телевизийн "Boys Over Flowers" драмад тоглох хүртлээ карьер нь өссөн.  

  • "Boys Over Flowers" киноны дараа Ким Хюн Жүн  DSP Entertainment-аас гарч KeyEast менежментийн компанид ажилд орсон. 
  • Тэрээр 2008 онд жүжигчний гараагаа эхэлсэн. 
  • Тэр гитар, төгөлдөр хуур, бөмбөр тоглодог. 
  • F4 кинонд тоглосныхоо дараа тэрээр Tony Moly болон Face Shop гоо сайхны компаниудын хэвлэлийн төлөөлөгч болсон. 
  • Дуучны хувьд тэрээр 2011 онд Солонгост, 2012 онд Японд дебютээ хийсэн 
  • 2015 оны тавдугаар сард хилийн манаачаар цэргийн албанд татагдсан. 

#нийтлэл