Чин сэтгэлийн дуу, ХАЛУУН АЛГА ТАШИЛТТАЙ тоглолт боллоо


Сондор | YOLO.MN
2017-05-30

Залуу дуучин Б.Аззаяагийн “Сүүн далай ээж” тоглолт өнгөрөгч амралтын өдөр АСА циркт амжилттай боллоо.

Тэрээр өөрийн цомогт багтсан дуунуудыг дуулахаас гадна багадаа дуулж олны сонорт хүргэж байсан хуучны дуунуудаа шинэчлэн, амьд хөгжимтэйгөөр дуулсан юм. Мөн тэрээр хийл хөгжимийн аяз тоглож олны сонорыг мялаасан юм. smiley

Тоглолт бэлэг тэр дундаа гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Учир нь зүгээр нэг чихэр, шоколад бэлэглэхээс илүүтэй хүүхэд багачуудын оюуныг дэмжсэн бэлгийг азтангууддаа өгч байсан юм. Гадаад хэлний курст суралцах эрхийн бичиг, эрүүл мэндэд хоргүй ухаалаг бус гар утас, төгөлдөр хуурын сургалтад суралцах эрхийн бичиг, Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох эрхийн бичиг, Манжуурт хосоороо аялах эрхийн бичиг гэх мэт сонирхолтой бэлгүүдийг азтан үзэгчиддээ бэлдсэн байлаа. laugh

Түүний дуу ихэвчлэн аав ээжийн ачлал, тэр дундаа эхийн энэрэлт хайрын тухай өгүүлдэг билээ. Тиймдээ ч "Сүүн далай ээж" "Ээжийн бүүвэйн дуу" "Улаанбаатарт байгаа миний ээж" зэрэг дууных нь аялгуунд уярч олон эх нулимс дуслуулж харагдана лээ. crying

Хурсан олны халуун алга ташилт, чин сэтгэлийн талархлын дуутай нэгэн өдөр ийнхүү өнгөрсөн юм. surprise

Тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу.


















Гэрэл зургийг Э.Батзавъяа

Түүний өмнөх ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу

#concert #АСА цирк