Дунд болон ахлах ангийнханд зориулсан КОД БИЧИХ хөтөлбөр зарлагдлаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2021-05-21

Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад алгоритмын үндсэн мэдлэгийг олгох “Let’s Try to Coding” хөтөлбөр зарлагдлаа.

Энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдах уг хөтөлбөрт ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой. Хөтөлбөрт хамрагдахад үнэ төлбөргүй ч сурагчид өөрийн зүгээс бэлтгэлээ хангах ёстой аж. Тухайлбал, компьютер, интернэт, вэб камер, микрофоноо бэлдсэн байхаас гадна Flowgorithm програмыг урьдчилан суулгасан байх шаардлагатай. 

Бүртгэл тавдугаар сарын 25-ныг хүртэл явагдах бөгөөд ЭНД дарж бүртгүүлэх боломжтой. 

 

#Технологи #Мэдээ #Хөтөлбөр #Код бичих