Samsung S20, S20+, S20 Ultra, Z Flip зэрэг ЦОО ШИНЭ загваруудаа танилцууллаа


Миау | YOLO.MN
2020-02-12

БНСУ-ын технологийн могул Samsung компани хоёрдугаар сарын 11-нд /Монголын цагаар өнгөрсөн шөнө/ Galaxy S20, S20+, S20 Ultra болон Galaxy Z Flip зэрэг цоо шинэхэн загваруудаа танилцууллаа. 

enlightenedКИНОНЫ ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО!

Эдгээр загварын гар утасны нүүрэн хэсэг нь ирмэггүй буюу бүхэлдээ дэлгэц учир кино театрын түвшний чанарыг гар утаснаасаа мэдрэх боломжтой болсон аж. 

enlightenedХҮЧИРХЭГ БӨГӨӨД УХААЛАГ

Өндөр хүчин чадалтай батерей таны гар утсаа ашиглах хэвшилд тохируулан цэнэгээ хэмнэх тохиргоотой тул өмнөх загваруудтайгаа харьцуулахад цэнэгээ илүү удаан барьдаг болсон. 

enlightened5G

5G өндөр хурдаар аливаа зүйлийг илүү хурдан татаж авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл "гэрлийн" хурдаар шууд дамжуулалт хийж /Live/ тоглоомоо ямар ч сааталгүйгээр тоглох боломжтой. 

enlightenedОЙРТУУЛААРАЙ, ДАХИАД Ч ОЙРТУУЛ

Та урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй томруулах чадварыг энэхүү утаснаас харах боломжтой. 

enlightened8К?

Samsung-ийн хамт олон гар утасны 4к нарийвчлалыг 8к түвшинд хүргэжээ. 

enlightenedGALAXY BUDS+

Цоо шинэ, утасгүй Galaxy Buds + чихэвч нь хоёр спикертэй тул дуудлага хийж, хөгжим сонсоход илүү цэвэр дуугаралттай болсон байна. 

SAMSUNG GALAXY S20

Өнгөний сонголт: Cosmic Grey, Cloud Blue, Cloud Pink
Дэлгэц: 6.2 инч Quad HD + Dynamic AMOLED 2X
Камер: Урд камер 10 MP, Ард өргөн камер 12 MP, Өргөн өнцөгт камер 12 MP, Телефото камер 64 MP
Жин: 163гр
Санах ой: 5G - Өөрийн 128 GB багтаамж бүхий 12GB RAM, LTE - Өөрийн 128 GB багтаамж бүхий 8 GB RAM
Батерей: 4000 mAh 
Эхлэх үнэ: 999.99 ам доллар

SAMSUNG GALAXY S20+

Өнгөний сонголт: Cosmic Grey, Cloud Blue, Cosmic Black
Дэлгэц: 6.7 инч Quad HD + Dynamic AMOLED 2X
Камер: Урд камер 10 MP, Ард өргөн камер 12 MP, Өргөн өнцөгт камер 12 MP, Телефото камер 64 MP
Жин: 186гр
Санах ой: 5G - Өөрийн 512 GB багтаамж бүхий 12GB RAM, Өөрийн 256 GB багтаамж бүхий 12GB RAM, Өөрийн 128 GB багтаамж бүхий 12GB RAM, LTE - Өөрийн 128 GB багтаамж бүхий 8 GB RAM
Батерей: 4500 mAh 
Эхлэх үнэ: 1,199.99 ам доллар

SAMSUNG GALAXY S20 ULTRA

Өнгөний сонголт: Cosmic Grey, Cosmic Black
Дэлгэц: 6.9 инч Quad HD + Dynamic AMOLED 2X
Камер: Урд камер 40 MP, Ард өргөн камер 12 MP, Өргөн өнцөгт камер 108 MP, Телефото камер 48 MP
Жин: 220гр
Санах ой: 5G/LTE - Өөрийн 512 GB багтаамж бүхий 16GB RAM, Өөрийн 256 GB багтаамж бүхий 12GB RAM, Өөрийн 128 GB багтаамж бүхий 12GB RAM
Батерей: 5000 mAh 
Эхлэх үнэ: 1,399.99 ам доллар

SAMSUNG GALAXY Z Flip

Өвөрмөц UX-тэй хослуулсан Samsung-ийн анхны эвхэгддэг шилэн дэлгэцтэй гар утсыг та бүхэнд санал болгож байна. Шилэн дэлгэцтэй ч нугалах боломжтойгоор зохион бүтээсэн нь үнэхээр л гар утасны зах зээлд цоо шинэ өнгө төрхийг тодорхойлов уу гэлтэй. 

Өнгөний сонголт: Mirror Black, Mirror Purple, Mirror Gold
Дэлгэц: 6.7 инч Quad HD + Dynamic AMOLED 2X
Камер: Урд камер 10 MP, Ард өргөн камер 12 MP, Өргөн өнцөгт камер 12 MP
Жин: 183гр
Санах ой: 5G/LTE - Өөрийн 256 GB багтаамж бүхий 8GB RAM
Батерей: 3300 mAh 
Эхлэх үнэ: 1,379.99 ам доллар

Өмнө нь утсаараа видео дуудлага хийх, бичлэг үзэх, зураг авах зэрэг тохиолдлуудад заавал гараагаа барих, эсвэл зориулалтын тогтоогчоор тогтоох шаардлагатай байсан бол энэхүү загварын гар утсаар дээрх үйлдлүүдийг хийхэд ердөө л хагас нугалаад тэгш гадаргуутай зүйл дээр тавихад л болох юм.

Дээр дурдаагүй өнгөрсөн техникийн өөр олон олон дэвшлүүдийг ЭНД дарж хүлээн авна уу. 

Эх сурвалж: Samsung, GSMarena

#Samsung #S20 #S20+ #S20 Ultra