Хөгжим ба ӨСВӨР НАС


Аска | YOLO.MN
2017-05-29

Ихэнх өсвөр насны хүүхдүүд дуу хөгжимд ихээхэн ач холбогдол өгч маш их цагийг хөгжим сонсч өнгөрүүлдэг байна. Үе тэнгийхэн нь ямар төрлийн дуу сонсохыг нь тодорхой хэмжээгээр тодорхойлдог байна. Учир нь тэдний хувьд бусдаар хүлээн зөвшөөрөгдөх чухал байдаг тул ихэнх нь нэг төрлийн дуу, нэг дуучин  хамтлагуудад дуртай байдаг аж.

Дуу хөгжим нь хүүхдийн хэлэхээс зайлсхийдэг, эмээдэг зүйлүүд ба сэтгэл зүйн байдлыг нь илэрхийлдэг байна. Тэд өөрсдийг нь илэрхийлж чадах өөрсөдтэй нь адил гэж бодсон дуучдад дуртай байдаг.

Зарим тохиолдолд эцэг эхээ эсэргүүцэх зорилгоор өөрсдийнх нь уур хилэн гомдлыг нь илэрхийлэх харгислалтай үг бүхий дуу сонсдог байна. Тийм төрлийн дууны ачаар хүүхдүүд уур хилэнгээ ил гаргахгүй дарж авч чаддаг болохих ажиглагддаг. Гол нь тухайн төрлийн дуу өөрт нь хэрхэн нөлөөлөхийг захирч удирдаж чаддаг байх явдал юм.

Зурагт үзэх, ном уншихаас илүүтэйгээр гунигийн шинж чанар бүхий дуунуудыг өдөрт 5-6 цаг сонссоор байвал хүүхэд сэтгэл зүйн хямралд орох эрсдэлтэй тулбагш, эмч мэргэжлийн хүнд гээд хэн нэгэнд нэн даруй хандаарай.

Нөгөө талаас хүүхдэд сургуулийнхаа хөгжмийн хамтлагт ороход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ нь хүүхдийг хөгжмийн зэмсэг тоглуулж сургахын зэрэгцээ нийгэмших чадвар суулгаж өгдөгөөрөө маш их ач холбогдолтой байдаг.

Эх сурвалж: www.teenzeen.org

#music #teenagers