5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

СУРАГЧ ХҮҮГИЙН өдрийн цайгаа илүү авч явдаг байсан СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ шалтгаан


Үжин | YOLO.MN
2016-10-20

Жосетт Дюрэн гэх бүсгүй өөрийн хүүдээ сургууль дээрээ идэх өдрийн цайг нь хэдэн сарын турш түүний хүссэнээр хоёр ширхэгээр бэлддэг байжээ.  Шалтгааныг хүү нь өдрийн хоолондоо цаддаггүй, их иддэгтэй л холбоотой гэж ээж нь боддог байв. Гэхдээ түүний хоёр хоол авч явдаг цаад учрыг ээж нь мэдээд ихэд цочирдсон ч хүүгээрээ үнэхээр бахархсан байна.

Ээж нь нэг өдөр түүний их хоол авч явдаг шалтгааныг асуутал “Би ангийнхаа нэгэн хүүд өгдөг юм. Тэр өмнө нь өдрийн цайндаа жижгээр савласан жимсний компот л иддэг байсан. Надад их өрөвдөлтэй харагдсан юм аа. Та цаашид надаас гадна түүнд өдрийн цай бэлтгэж болох уу, миний бодлоор түүний гэр бүл мөнгөгүй байх” хэмээжээ. Энэхүү зүйлийг сонссон түүний ээж Дюрэн зүрх нь “хайлах шиг” болж хүүгээрээ маш их бахархжээ.

Харин хүүд нь өдрийн цайг нь өгдөг байсан ангийнх нь хүүгийн талаар сонссон ээж сургуулийн захиргаанд хандаж түүнд талархсанаа илэрхийлэхийг хүсчээ. Тусч хүүгийн ээж хэлэхдээ “Хүүгийн ээж надтай уулзсан. Тэрээр “Надад ажил олдохгүй их удсан боловч саяхан шинэ ажилд орсон. Өдий хүртэл миний хүүд өдрийн хоол өгч байсанд баярлалаа” гээд надад мөнгө өгөхийг хүссэн. Гэхдээ би аваагүй, тэр чинь миний хүүгийн нинжин сэтгэл шүү дээ” хэмээжээ.


Түүний ээж энэ талаар мэдсэнээс хойш өдрийг цайг "Сайхан хооллоорой, хөвгүүд ээ"
гэсэн зурвастай бэлтгэдэг болжээ smiley

Сургуулийн охидын гар бөмбөгийн баг 400 ам.доллар цуглуулж ээж хүү хоёрт хандивлахыг хүсчээ. Гэхдээ ээж хүү хоёр тэрхүү мөнгийг сургуулийн кафед хандивласан бөгөөд хүүгийн ээж “Хүүхдүүд гэдэс цатгалан байх ёстой. Чамд илүү байгаа л бол тэр зүйлээр гачигдсан нэгэнтэй хуваалцаарай!” гэжээ.

Эх сурвалж:

#world #teenagers #school