"ӨСВӨР НАСНЫ ХҮҮДЭЭ/ОХИНДОО ИЛГЭЭХ МИНИЙ ЗАХИДАЛ” уралдаан зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2017-12-04

Yolo.mn болон Нээлттэй Нийгэм Форум байгууллага хамтран дараах захидлын уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго:

Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг өөрийн хүүхдүүдтэй дотно ярилцаж, тэдний сайн зөвлөгч байх оролцоог нэмэгдүүлэхэд  энэхүү уралдаан чиглэж байна.

Уралдааны сэдэв, үндсэн чиглэл:
“Хүүдээ, охиндоо илгээх миний захидал”
Өсвөр насны (13-18 насны) хүүхэдтэй эцэг эхчүүд өөрийн хүү эсвэл охиндоо зориулж захидал бичих.

Хамрах хүрээ: 13-18 насны хүүхэдтэй эцэг эх оролцох боломжтой

Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
-    Дээр дурдсан сэдвийн хүрээнд байх
-    Дараах шинж чанарыг агуулж болно
1.  Өөрийн хүүдээ/охиндоо хандсан чин сэтгэлийн захиасаа бичих
2.  Тодорхой болсон үйл явдал, түүх дурдаж болно
3.  Хүүгээсээ, охиноосоо уучлалт гуйсан утга агуулга бүхий байж болно
4.  Хүүдээ, охиндоо хүсэж явдаг зүйлийг дурдаж болно
-   Захиа нь 300-аас дээш үгтэй, мөр хоорондын зай single, Arial фонтоор үсгийн хэмжээ 12-оор бичиж, файл хэлбэрээр илгээх

Уралдааны хугацаа болон хүлээх авах:

Уралдаанд оролцох бүтээлийг 2017 оны 12-р сарын 15-ний 15:00 цаг хүртэл файл хэлбэрээр  yolo@mongolcontent.mn хаягаар хүлээн авна. Мэйлдээ нэр, холбоо барих утасны дугаараа тодорхой бичсэн байх шаардлагатай.
Шилдэг гурван бүтээлийг 12-р сарын 19-ны өдөр зарлана.

Шалгаруулах журам:
Дээр дурдсан шаардлага хангаагүй, хугацаа хожимдсон бүтээлийг хүлээн авахгүй.
Шилдэг 3 бүтээл шагналтай бөгөөд тус бүр KFC эрхийн бичиг болон Гэгээнтэн кино театрт хосоороо кино үзэх эрхийн бичгийн эзэн болно.
Холбогдох мэдээллийг 99053242 утсаар лавлах боломжтой.

Эссе хүлээн авах цахим шуудан: yolo@mongolcontent.mn

#ННФ #Parents #Teenagers #Letter