

Цахим спортын Counter Strike-2-ын The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны албан ёсны тоглолтоо өнөөдөр /2026.07.24/ хийх гэж байна.
Тодруулбал тус баг cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнээс түр хасаж (bench), оронд нь tikuak, DarkMeister гэсэн тоглогчдыг нэгтгэснээ зарласан.
Шинээр ирсэн тоглогчдын хувьд tikuak өмнө нь The MongolZ-ийн академид байсан бөгөөд Chinggis Warriors багт нэгдсэн ч энэ удаад The MongolZ руу эргэн ирж байна.
DarkMeister-ийн хувьд The MongolZ-ийн академиас шууд үндсэн бүрэлдэхүүнд дэвшиж байгаа нь энэ аж.
Ингэснээр The MongolZ баг
Шинэ бүрэлдэхүүний анхны тэмцээн нь BLAST Bounty Summer 2026 байх бөгөөд Stage 1 шатанд HEROIC багтай учраа таарчээ.
Хоёр багийн тоглолт өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 19:30 цагт эхэлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!