ЗАХИДАЛ: Сэтгэлээ илэрхийлээгүй хэрнээ төсөөлөн бодож сэтгэлээр унах хэрэггүй


ССҮТөв | YOLO.MN
2017-07-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би тэр охинд хайртай болчихсон юм

Facebook хаяг руу нь орж үзэхэд өөр хүнд хайртай юм шиг байна, би яах ёстой вэ?

Сайн байна уу? Намайг Б гэдэг 16 настай эрэгтэй, намар 11-р ангид орно. Саяхан би хотод байгаа нэг найзтайгаа уулзсан юм тэр нэг охинтой цуг ирсэн бөгөөд өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн. Би тэр охинд хайртай болчихсон юм. Facebook хаяг руу нь орж үзэхэд өөр хүнд хайртай юм шиг байна,  би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илэрхийлээгүй хэрнээ төсөөлөн бодож сэтгэлээр унах хэрэггүй

Өөрөөр хэлбэл эхлээд чамаас шалтгаалах хийж чадах бүхий л зүйлээ хийчихвэл дараа нь тэр охин ямар ч хариу хэлсэн харамсах зүйлгүй шүү дээ.

Энэ өдрийн мэндийг хүргэе. Захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд энэ хайр уу? эсвэл шохоорхол уу? Чи хэт их сэтгэл хөдлөлд автсан уу? эсвэл үгүй юу? гэж өөрөөсөө нэг асуугаарай.

Мөн энэ тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог яригдана. Эмэгтэй хүмүүс дурлахдаа удаан бол эрэгтэй хүмүүс анхны харцаар дурлах нь өндөр байдаг гэж Английн Бристолийн их сургуулийн судалгаагаар гарсан байдаг. Тэр охиндоо таалагдахын тулд чи ямар алхам хийсэн бэ? Түүнд таалагдахын тулд ямар алхмууд хийж чадах вэ? гэдгээ бодоод үзээрэй. Өөрийн сэтгэлээ илэрхийлээгүй хэрнээ ургуулан төсөөлөн бодож сэтгэлээр унах хэрэггүй. Өөрөөр хэлбэл эхлээд чамаас шалтгаалах хийж чадах бүхий л зүйлээ хийчихвэл дараа нь тэр охин ямар ч хариу хэлсэн харамсах зүйлгүй шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#love #girl #teenagers