2019 онд "Billboard Шилдэг 100" чартыг тэргүүлсэн дуунууд


Миау | YOLO.MN
2019-11-17

1. ARIANA GRANDE - THANK U, NEXT

Дуучин Ариана Грандегийн энэхүү дуу 6 долоо хоногийн турш "Billboard - Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлсэн. Клипнийхээ санааг "Mean Girls", "Legally Blonde", "13 Going On 30" зэрэг киноноос авсан байдаг.

Мөн дууны клипэнд Кайли, Кендалл нарын ээж Крис Женнер, Трое Сиван зэрэг алдартнууд гардаг. 

2. HALSEY - WITHOUT ME

Холси ер нь 2017 оноос хойш амжилттай яваа гэж хэлж болно өө laugh

Ямартай ч "Without Me" дуу нь нийт 2 долоо хоногийн турш жагсаалтыг тэргүүлжээ.

3. POST MALONE FT. SWAE LEE - SUNFLOWER

"Spider-Man Into the Spider Verse" киноны дуу "Sunflower" зөвхөн энэ жилийн хувьд л гэхэд 3 долоо хоногийн турш "Billboard - Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ дууг жил дамнан сонссон ч залхахгүй байгаа биз? 

4. ARIANA GRANDE - 7 RINGS

Нэг хэсэг таг чиг байсан дуучин Ариана урлагийн салбартаа эргэн ирсэн гэж хэлж болно. Энэхүү дуу нийт 8 долоо хоногийн турш жагсаалтыг тэргүүлсэн байна. 

5. LADY GAGA FT. BRADLEY COOPER - SHALLOW

"Shallow" дуу ийнхүү амжилтад хүрсэн нь жүжигчин Бредли Күүпер дуу дуулж, дуучин Лейди Гага кинонд тоглосонтой холбоотой ч байж магадгүй юм. Мөн "Billboard" чартыг тэргүүлэхээс гадна 2019 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг киноны дуу" шагналыг хүртсэн байдаг. 

6. JONAS BROTHERS - SUCKER

"Sucker" дуу нь 1 долоо хоногийн турш "Billboard - Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлсэн байна. 

7. LIL NAS X - OLD TOWN ROAD

"Old Town Road" дууны оригинал хувилбар нь энэ оны дөрөвдүгээр сард жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна. 

8. LIL NAS X FT. BILLY RAY CYRUS - OLD TOWN ROAD

Харин Майли Сайрусын аав Билли Рей Сайрустай хамтарсан хувилбар нь 19 долоо хоногийн турш "Billboard" чартыг тэргүүлж, түүхэндээ тус чартыг хамгийн олон долоо хоног тэргүүлсэн дуу болсон байна. 20 настай залуу ийм том амжилт гаргаад байна шүү цаана чинь cheeky

9. BILLIE EILISH- BAD GUY

Өдгөө 17-хон настай хэдий ч түүний гаргасан дуу нь "Billboard" жагсаалтыг 19 долоо хоног тэргүүлж, түүхэнд бичигдсэн дууг бут цохиж чадсан нь гайхалтай. "Bad Guy" дуу 9 долоо хоногийн турш "Old Town Road" дууны араас хоёрдугаарт жагссаны эцэст жагсаалтыг тэргүүлсэн байна.

Мөн "Old Town Road" дуу нь Youtube-д 385 гаруй сая хандалттай байхад "Bad Guy" дуу 630 сая хандалттай байгаа нь сонин байгаа биз? 

10. SHAWN MENDES FT. CAMILA CABELLO - SENORITA

"Senorita" дуу хэдэн долоо хоногийн турш "Billboard" жагсаалтын хоёрдугаарт бичигдсэний эцэст нь 1 долоо хоногийн турш жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Энэ нь Шон Мендесийн "Billboard"-г тэргүүлсэн анхны, Камила Кабеёогийн хоёр дахь дуу юм. 

Хосууд удаан хугацааны турш найзууд байсан бөгөөд саяхнаас үерхэж эхэлсэн талаараа олон нийтэд зарласан. 

11. LIZZO - TRUTH HURTS

"Truth Hurts" дуу нь тэртээ 2017 онд цацагдсан ч энэ жил "Billboard" жагсаалтыг тэргүүлсэн гэхээр сонин санагдаж байгаа биз?

Реппер Лиззо энэ дуугаа "MTV" хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр дуулснаас хойш хүмүүсийн чихэнд хүрч, жагсаалтуудыг тэргүүлэх болжээ. Нийт 7 долоо хоногийн турш тэргүүлсэн байна. 

12. TRAVIS SCOTT - HIGHEST IN THE ROOM

Энэхүү дуу нь 1 долоо хоногийн турш жагсаалтыг тэргүүлжээ.

Мөн энэ оны наймдугаар сарын 28-нд өөрийн "Travis Scott: Look Mom I Can Fly" баримтат киногоо гаргасан бөгөөд та энэхүү киног үзснээр түүнийг орчин цагийн ихэнх репперүүдээс "ангид" хүн гэдгийг мэдрэх болно. 

13. LEWIS CAPALDI - SOMEONE YOU LOVED

Яг одоогийн байдлаар энэ дуу нь "Billboard - Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлж байна. Шотланд дуучны энэхүү дуу нь энэ оны гуравдугаар сараас эхлэн "UK Singles" чартыг 7 долоо хоногийн турш тэргүүлсэн бол аравдугаар сард "Billboard - Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлсэн байна. 

14. SELENA GOMES - LOSE YOU TO LOVE ME

"Lose You To Love Me" дуу нь Селена Гомезийн анхны "Billboard" жагсаалтыг тэргүүлсэн дуу юм. Та энэхүү дууны талаар илүү их мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: www.insider.com

#Hit #Songs #Billboard