
АНУ-ын Элчин сайдын яамнаас 2027-2028 оны Hubert H. Humphrey Fellowship хөтөлбөрт оролцох хүсэлтэй мэргэжилтнүүдээс өргөдөл хүлээн авч эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Fulbright солилцооны хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд ажлын туршлагатай, манлайлах ур чадвартай мэргэжилтнүүдийг АНУ-д нэг жилийн хугацаанд мэргэжлийн болон бодлогын түвшний сургалт, туршлага хуримтлуулах боломжийг олгодог.
Hubert H. Humphrey Fellowship нь эрдмийн зэрэг олгодоггүй ч оролцогчдод АНУ-ын их сургуулиуд болон байгууллагуудад суралцаж, ажиллах туршлага хуримтлуулах боломж олгодог хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид бодлого боловсруулах үйл явцтай танилцаж, өөрийн салбарын америк мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, олон улсын мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлдэг.
2027-2028 оны үндсэн чиглэлүүд
Энэ удаагийн Humphrey Fellowship дараах зургаан үндсэн чиглэлээр оролцогч шалгаруулна.
Хэн хамрагдах боломжтой вэ?
Монгол Улсаас өргөдөл гаргагчид дараах үндсэн шаардлагыг хангасан байх ёстой.
Хэн өргөдөл гаргах боломжгүй вэ?
Дараах хүмүүс хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
Humphrey Fellowship нь олон улсын мэргэжилтнүүдийн манлайллыг хөгжүүлэх, бодлого боловсруулах мэдлэгийг нэмэгдүүлэх, АНУ-ын байгууллагуудтай хамтран ажиллах туршлага олгох зорилготой нэр хүндтэй хөтөлбөрүүдийн нэг бөгөөд 1978 оноос хойш дэлхийн 177 орны 7,100 гаруй төгсөгчийг бэлтгээд байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!