Гадаад хэл сурах гэдэг зөвхөн сурах бичиг унших, дүрэм цээжлэх эсвэл шалгалтад бэлдэхийг хэлдэггүй. Өдөр тутмын энгийн үйлдлүүдийг ч хэл сурах боломж болгон ашиглаж болно. Үүний нэг нь онлайн дэлгүүр хэсэх юм. Та сонирхсон бүтээгдэхүүнээ үзэх зуураа шинэ үг хэллэг сурч, унших чадвараа хөгжүүлж, тухайн улсын хэрэглээний соёлтой танилцах боломжтой.
1.Олон улсын онлайн дэлгүүрүүд бүтээгдэхүүний тайлбар, материал, хэмжээ, өнгө, хэрэглэх заавар зэрэг маш их мэдээллийг тухайн улсын хэлээр байршуулдаг. Эдгээрийг орчуулагч ашиглалгүй уншихыг хичээх нь унших чадварыг богино хугацаанд ахиулах үр дүнтэй арга болдог.
2,Хэрэв та англи хэл сурч байгаа бол Amazon, eBay, Etsy зэрэг платформыг ашиглаж болно. Харин хятад хэл сурч байгаа бол Taobao, JD.com, Pinduoduo зэрэг дэлгүүрүүд өдөр тутмын хэрэглээний мянга мянган бүтээгдэхүүний тайлбарыг бодит хэрэглээний хэлээр санал болгодог. Солонгос хэл сурагчид Coupang, Япон хэл сурагчид Rakuten зэрэг платформыг ашиглавал илүү үр өгөөжтэй.

3.Онлайн худалдааны сайтуудаас хувцас, гоо сайхан, технологи, гэр ахуйн бараа зэрэг өөрийн сонирхдог ангиллыг сонговол шинэ үг цээжлэх нь илүү амар байдаг. Учир нь сонирхолтой зүйлээ унших үед тархи мэдээллийг илүү хурдан тогтоодог.
4.Шинэ үг бүрийг шууд цээжлэх гэж яарах хэрэггүй. Харин байнга давтагддаг үгсийг тэмдэглэж, жижиг дэвтэр эсвэл гар утасны тэмдэглэлдээ хадгалан дараа нь давтаж хэвшээрэй. Хэдхэн долоо хоногийн дараа таны өдөр тутмын үгийн сан мэдэгдэхүйц нэмэгдсэн байх болно.
5.Мөн хэрэглэгчдийн бичсэн үнэлгээ, сэтгэгдлийг унших нь ярианы хэллэг сурахад маш тустай. Албан ёсны сурах бичигт байдаггүй өдөр тутмын хэллэг, товчилсон үг, энгийн илэрхийлэлтэй танилцах боломжтой бөгөөд бодит амьдрал дээр хэрхэн хэрэглэдгийг ойлгоход тусална.

6.Зарим бүтээгдэхүүний танилцуулга видео, шууд дамжуулалт эсвэл богино хэмжээний тайлбартай байдаг. Эдгээрийг үзэх нь сонсголын чадвараа хөгжүүлэхээс гадна зөв дуудлага, аялгыг сонсож сурахад үр дүнтэй арга юм.
7.Онлайн дэлгүүрийн хайлтын хэсгийг ч хэл сурахад ашиглаж болно. Жишээлбэл, хэрэгтэй бараагаа монголоор биш, сурч буй хэлээрээ хайж үзээрэй. Ингэснээр хайлтын үг, бүтээгдэхүүний ангилал, түгээмэл хэрэглэгддэг нэр томьёонуудыг байгалийн жамаар сурдаг.
8.Мэдээж онлайн худалдаа хийхдээ хэт их худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хэл сурах зорилгоор бүтээгдэхүүн үзэж, мэдээллийг унших нь хангалттай бөгөөд заавал худалдан авах шаардлагагүй. Ингэснээр та санхүүгээ зөв удирдах дадлыг ч давхар хэвшүүлнэ.

9.Өдөр бүр ердөө 15–20 минутыг онлайн дэлгүүр үзэхэд зориулж, шинэ сурсан 5–10 үгээ давтан хэрэглэж хэвшвэл унших чадвар, үгийн сан, хэлний мэдрэмж тань аажмаар сайжирна. Хамгийн чухал нь энэ арга нь уйтгартай биш, сонирхолтой байдгаараа онцлог юм.
10.Хэл сурах боломж бидний эргэн тойронд үргэлж байдаг. Онлайн дэлгүүр хэсэх энгийн зуршлаа зөв ашиглаж чадвал та зөвхөн хэрэгтэй бараагаа хайгаад зогсохгүй шинэ үг сурч, унших чадвараа хөгжүүлж, тухайн улсын соёл, хэрэглээний онцлогийг танин мэдэх үнэ цэнтэй дадлыг бий болгож чадна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!