“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ”-д юу хүлээж байна вэ?


YOLO.mn | YOLO.MN
2018-10-09

“Мөрөөдөлд хүрэх зам 1” арга хэмжээ “Элит” олон улсын дунд сургуульд  өнгөрсөн жилийн 10-р сарын 7-нд зохиогдож байсан бол ирэх ням гарагт буюу 10-р сарын 14-нд “Мөрөөдөлд хүрэх зам 4” болох гэж байна.

“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ” БУСАД ӨДӨРЛӨГҮҮДЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ? 
Ихэнх үйл ажиллагаа маш өндөр үнэлгээтэй гурав, дөрөвхөн илтгэгч ирж оролцдог. Харин манай олон улсын боловсролын өдөрлөгт ирснээр нэг сумаар олон туулай буудна. Өөрөөр хэлбэл нэг үйл ажиллагаанд оролцоод олон төрлийн хөтөлбөрт хамрагддаг. Түүнчлэн илтгэгч, багш нар хүрэлцэн ирсэн залуустай нүүр тулж харилцан IELTS, TOEFL, SAT, AP шалгалтуудын талаар зөвлөгөө өгөхөөс гадна эсээ хэрхэн бичих, сургуульд элсэх хүсэлт хэрхэн гаргах талаар хангалттай мэдээ мэдээлэл авч чадна. 

“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ 4 ”- ИЙН ЗОРИЛГО:
Өнөөгийн нийгэмд ихэнх хүүхэд залуус чанартай боловсрол, өөрсдийгөө бүтээх авьяас чадвараа хангалттай хөгжүүлж чадахгүй байгаатай холбогдуулан Монголынхоо хүүхэд залууст шинэ санаа санаачлагыг дэвшүүлж, шинэ соргог мэдээ мэдээлэл, чухал зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хүүхэд залуусын дотоод нөөц бололцоогоо ашиглах хүслийг бадрааж суралцах идэвхийг нь нэмэгдүүлж өгөх болно.

“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ 4”-ИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

1. Салбар салбартаа тэргүүлэгч 8 илтгэгчийн маш сонирхолтой лекц
2. Боловсролын үзэсгэлэн (Сургалтын төвүүдийн танилцуулга)
3. Дуучид, уран бүтээлчид оролцонө
4. Хөгжөөнт арга хэмжээ
5. Нетворкинг арга хэмжээ
6. #SURPIRSE

ХАМРАХ ХҮРЭЭ:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, GAP year авсан болон их дээд сургуулийн оюутан залуус.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

#МөрөөдөлдХүрэхЗам