

ЦойлогсоZ community үүсгэн байгуулагдсаны 6 жилийн ойн баяр болж залуус, контент бүтээгчид, хамтрагч байгууллагууд болон салбарын төлөөлөгчдийн нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр өнгөрсөн 6 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, цаашдын зорилго, хөгжлийн чиглэлээ хуваалцсан юм.
ЦойлогсоZ нь залуусын хамтдаа суралцаж, хөгжих эерэг орчныг бүрдүүлэх зорилготой community, медиа платформ бөгөөд видео контент, подкаст, бүтээлч төсөл, сургалт зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан залуусын оролцоог дэмжин ажилладаг билээ.
Арга хэмжээний үеэр ЦойлогсоZ-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батзориг “Ирэх зургаан жилийн хугацаанд орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн экосистемийг бүрдүүлж, дотоодын болон олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.” хэмээн онцолж байв.
Мөн үг хэлсэн зочид дижитал шилжилт, хиймэл оюун ухааныг залуучууд эерэгээр ашиглан шинэ зүйл бүтээж, туурвихад ашиглаж шинэ боломжийг бий болгохыг залууст зөвлөв. Цаашлаад контент бүтээл, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр санал бодлоо хуваалцаж, технологийн дэвшлийг зохистой бүтээлчээр ашиглаж ашиглаж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц зүйлсийг бүтээхийг уриалж байлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!