"Ардчилал Зуны Зуслан" хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-08-05

Зориг сан нь Тайваний Ардчиллын Сантай хамтран “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрөө 10 дах жилдээ зарлаж байна. 

Энэхүү хөтөлбөр нь 18-22 насны оюутан залууст зориулагдсан хөтөлбөр бөгөөд, тэднийг нийгэмд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулдаг идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй 18-22 насны, 1-р курс төгссөн оюутан байх
  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
  • Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, бусдаас суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Ардчиллын үнэт зүйлс, хууль тогтоомж нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаарх сургалтад хамрагдаж ойлголтоо нэмэгдүүлэх
  • Багаар ажиллах, манлайлах болон нийгэмд өөрийгөө таниулах ур чадвараа нэмэгдүүлэх
  • Танилын хүрээгээ тэлж, нийгмийн нэр хүндтэй төлөөлөгчдийн лекц, сургалт, семинарт хамрагдах

Шаардлага хангаж буй залуус ЭНД ДАРЖ өргөдлийн маягтыг бөглөн, 2025 оны 8-р сарын 12-ны 23:59 цагаас өмнө илгээгээрэй. 

*Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй болно.

#Ардчилал Зуны Зуслан