"ОНЬС ТАЙЛАГЧ-3: ҮХЭЛ АНАГААГЧ" кино жагсаалтыг тэргүүллээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-31

"Оньс тайлагч" киноны нэгдүгээр анги 2014 онд дэлгэцнээ анх гарч байсан. Ой санамжийг нь мартуулсан хэсэг залуус өөрсдийг нь оньсон сүлжээгээр хүрээлэгдсэн газар хашигдана. Тэндээс хамгийн богино зай туулж гарахын тулд багаар ажиллах хэрэгтэй болно.

"Оньс тайлагч 1" киноны трейлэр:

Харин киноны хоёрдугаар анги 2015 оны 09-р сарын 18-нд дэлгэцнээ гарч үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Тэд төөрдөг байшингаас мултарсныхаа дараа санаанд багтамгүй сорилттой замыг туулах болно.

"Оньс тайлагч 2" киноны трейлэр:

Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн, "20-р зуун фокс" (Twentieth Century Fox) студийн бүтээл “Оньс тайлагч 3” кино энэ долоо хоногийн бокс-оффис жагсаалтыг тэргүүллээ.

ОНЬС ТАЙЛАГЧ 3: ҮХЭЛ АНАГААГЧ

Нас: 13+
Төрөл: Тулаант, Түгшүүрт, Шинжлэх ухааны
Гуравдугаар анги болох “Оньс тайлагч 3: Үхэл анагаагч” бүтээлийн трейлэр:

Уг бүтээлийн талаар товч өгүүлбэл "ГЯЛБАА" нэртэй шинэ үхлийн өвчнийг анагаах эмчилгээ олохоор эрэлд гарна. Ер бусын оньсыг тайлахаар адал явдал үргэлжилсээр...

Киноны гол дүрүүдэд Дилан О'Брайен (Dylan O'Brien), Каяа Скоделарио (Kaya Scodelario), Натали Эммануэль (Nathalie Emmanuel) нар тоглосон юм.

Энэ долоо хоногийн Бокс оффис жагсаалтыг манай нүүр хуудасны YOLO CHARTS хэсгээс илүү дэлгэрэнгүйг сонирхоорой.

#MazeRunner #BoxOffice #Movie