Түүхэн хожил: Хасын Хүлэгүүд баг БНХАУ-ын лигийн аварга баг "Zhejiang Guangsha Lions"-г хожлоо


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-06-09

Хасын Хүлэгүүд баг Азийн Аваргуудын Лигийн эхний хэсгийн тоглолтдоо БНХАУ-ын лигийн "Zhejiang Guangsha Lions” багийг хожлоо. Guangsha баг нь CBA аварга шалгаруулах тэмцээний ялагч,  хүчтэй эрэгтэй сагсан бөмбөгийн баг юм.

Тоглолт 6-р сарын 7-нд болсон бөгөөд онооны харьцаа 84-67 болж Хасын Хүлэгүүд баг тус тоглолтод хожлоо авав. Энэ хожлыг гол түлхүүр нь манай багийн хамгаалалт, стратеги сайн байлаа гэдгийг тодотгох ёстой юм.

Тус тоглолтод  30 оноо аван MVP болсон тоглогч Хасын Хүлэгүүд багийн Ian Miller байлаа. Харин Zhejiang Guangsha Lions багаас James Nunnally 22 оноо буюу багаасаа хамгийн их авсан тоглогч болжээ. Мөн Хүлэгүүд багаас онцлох тоглогчид Ч.Ихбаяр, Б.Барсболд, А.Азбаяр, Jordy Tshimanga нар байлаа.

Энэ тоглолтод БНХАУ-ын баг хоёрдугаар ээлжийн баг бүрэлдэхүүнтэй оролцжээ. Учир нь БНХАУ-ын тус багийн ахлах дасгалжуулагч Wang Bo нь үндэсний наадамд  оролцохоор багийнхаа гол бүрэлдэхүүнтэй хамт байхаар  БНХАУ-д  үлдсэн тул туслах дасгалжуулагч Nie Jinqiang багийг удирдах үүрэг гүйцэтгэж байгаа байна. Энэ удаагийн Champions League-д оролцож буй баг нь үндсэндээ гадаад тоглогчид болон сэлгээнүүдээс бүрдсэн “хоёрдугаар ээлжийн” бүрэлдэхүүнтэй баг юм.  

Гэхдээ дотоодын одууд байхгүй ч Guangsha баг дөрвөн гадаад тоглогчоо хадгалж үлдсэн нь өндөр оноо авдаг Barry Brown Jr, олон талын тоглогч Carlton, ширүүн хамгаалалттай Knight,  чадварлаг хамгаалагч Wu Xiao нар байлаа. Өнгөрсөн жил эдгээр дөрөв тоглогч CBA-ийн финалд Liaoning багийн эсрэг  маш чадварлаг тоглолтууд үзүүлж байсан юм. Brown сүүлийн гурван тоглолтод дунджаар 28 оноо авсан байна.

Эдгээр чадварлаг тоглогчдын эсрэг Хасын Хүлэгүүд баг сайн хамгаалалт, багийн стратегиар тоглон хожил авсанд баяр хүргэх хэрэгтэй юм. Энэ жилийн AFC Champions League-ийн  аварга баг 8 сая ам.доллар, хоёрдугаар байр 4 сая ам.долларын шагнал авах байна.

Эх сурвалж: sofascore

#Хасын Хүлэгүүд #Zhejiang Guangsha Lions