KПОП дуун дээр ажиллаж байсан барууны АЛДАРТАЙ 8 ПРОДЮСЕР


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-04-04

Өдгөө кпоп хөгжим дэлхий даяар дэлгэрч улс орон бүрт сонсогч фэнүүдтэй болжээ. Дэлхийд хамгийн томдоо тооцогдох Америкийн зах зээлд ч Өмнөд Солонгос хамтлагууд аль хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олоод амжсан юм. Тухайлбал BigBang хамтлаг Америкийн ихэнх хотуудаар аялан тоглолт хийж, BTS хамтлаг #AMA-ийн тайзан дээр гараад амжсан юм. 

Ихэнх хүмүүс Солонгосын хамтлаг дуучид өөрсдөө дуугаа зохиож, продюсерлэдэг гэж боддог ч барууны продюсерүүд кпопын алдартай хамтлаг, дуучидтай хамтран ажиллах нь элбэг болжээ. Ийнхүү  эдгээр 8 алдартай продюсерүүд хэний, ямар дуун дээр ажилласан бэ гэдгийг сонирхоцгооё.

1. LDN NOISE

LDN Noise-ийн хоёр залуу маань кпоп тэр дундаа SM энтэртайментийн итгэлт хамтрагчид юм. Тэд SM-ийн ихэнх хамтлагуудын цомог дээр ажиллаж байсан бөгөөд тухайлбал EXO-гийн “Ex’act” дээр ажиллажээ. Мөн Red Velvet-ийн ‘Dumb Dumb’, SHINee-ийн ‘View’ F(x)-ийн ‘4 Walls’ зэрэг хит дуунууд дээр ажилласан байна шүү. 


2. THE UNDERDOGS

Барууны шилдэг одууд болох Бёонси (Beyonce) Жастин Тимбэрлэк (Justin Timberlake) зэрэг одуудын дуун дээр ажиллаж байсан The Underdogs мөн л SM-ийн уран бүтээлчидтэй, тухайлбал Girls Generation, SHINee, TVXQ, NCT 127 , болон EXO хамтлагуудтай хамтарч байжээ.


3. BLACK EYED PEAS

Тийм ээ! Энэ жагсаалтанд тэд багтах нь зүй ёсны хэрэг. Black Eyes Peas бол Mnet Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслолд дуучин CL-тэй хамтарч байсан төдийгүй 2ne1 хамтлагийн 10 орчим дууг хийсэн байна.


4. THE STEREOTYPES

Кпопын сахиусан тэнгэр дуучин Буа (Boa)-гийн үнэнч хамтрагчид болох эдгээр дөрвөн залуу маань, түүний “Kiss my lips” хэмээх бүх цаг үеийн шилдэг дуун дээр хамтран ажиллажээ.


5. WARREN G

Warren G нь алдартай рэппэр, дууны зохиогч, дууны найруулагч юм. Тэрээр BTS хамтлагийн ахлагч Рэпмун (Rapmon)-ий соло дуун дээр ажиллажээ.


6. G.O.O.D MUSIC

Тэд YG энтэртайментийн салбар компани болох Highgrnd-тэй  хамтран ажилладаг бөгөөд Ий Хаи (Lee Hi), Ухёг (Hyukoh) болон Epik High-ийн маш олон дууг хийжээ.


7. SKRILLEX

Барууны нэртэй DJ, продюсер маань кпоп ертөнцөд аль хэдийнээ  шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ. Тэр дуучин GD, CL-тэй дотны найз төдийгүй хамтран дуу гаргаж байсан юм. Мөн 4 minute хамтлагийн ‘Hate’ дуун дээр ерөнхий продюсерээр ажилласан байна.


8. DIPLO

Тэр бол YG энтэртаймент тэр дундаа дуучин GD, CL-ийн үнэнч хамтрагч бөгөөд тэдэнд хамтарсан уран бүтээл ч байдаг аж. Мөн GD&T.O.P-ийн “Knock Out” уран бүтээл дээр туслах найруулагчаар ажиллажээ.

#Producer #Kpop