КПОП: Шинжээчдийн нэрлэсэн шилдэг хамтлагууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-08-01

“Sports Seoul” сайтаас 33 жилийнхээ ойд зориулж “Кпоп урлагийн шилдэгүүд”-ийг тодорхойлох зорилгоор уг салбарын судлаачдын дунд судалгаа явуулжээ. Тэд сүүлийн хоёр жилд Өмнөд Солонгос болон дэлхийн урлагийн зах зээлд нөлөөтэй болоод буй кпоп хамтлагуудыг нэрлэсэн байна.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ХАМТЛАГ

BTS

Судалгаанд оролцсон 35 энтертэйментийн 31 нь BTS-ийг энэ жилийн шилдэг эрэгтэй хамтлаг хэмээн нэрлээд хамгийн өндөр оноог өгчээ.

Wanna One

Уг хамтлаг гарч ирээд нэг жилийн хугацаа өнгөрсөн ч аль хэдийнэ олны танил болжээ. Хамтлагийн гэрээний хугацаа энэ оны сүүлээр дуусах бөгөөд тэр хүртэл дэлхийг тойрсон аялан тоглолтоо зохион байгуулж дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

EXO

EXO хамтлаг Өмнөд Солонгосын болон Азийн тодотголтой ёслолуудаас 23 дээд шагнал хүртэж, хөгжмийн нэвтрүүлгүүдээс 100 гаруй ялалт аваад байгаа аж. Тэд ‘MAMA’-гаас 6 жил дараалан дээд шагнал хүртсэнийг 2018 онд Гиннесийн номд тэмдэглэсэн юм.

BIGBANG

Тэднийг энэ жагсаалтад орсныг тайлбарлах ч шаардлагагүй биз ээ. Кпоп урлагийг дэлхий нийтэд таниулахад чухал нөлөө үзүүлсэн BIGBANG хамтлагийн залуус одоогоор цэрэгт явсан бөгөөд хамтлаг урт удаан хугацааны завсарлага аваад байгаа юм. Гэвч тэд энэ жилийн шилдэг хамтлагийн тоонд багтаж байгаа нь гайхалтай аж.

Seventeen

Seventeen нь арван гурван гишүүнтэй ба Өмнөд Солонгосын Pledis энтертэйментэд харъяалагддаг хамтлаг юм. Тэд 2015 онд анхны уран бүтээлээ гаргаж өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа аж.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХАМТЛАГ

TWICE

TWICE хамтлаг 2 жил дараалан шилдэг эмэгтэй хамтлагаар нэрлэгдэж байгаа аж. Хоёр жил гаруйн хугацаанд 8 хит дуутай болсноороо бусад хамтлагуудаас ялгаатай. Мөн Өмнөд Солонгос ч бус Японд хүчирхэг фэнүүдтэй хамтлаг гэнэ шүү.

RED VELVET

SM энтертэйментийн алдарт охидын хамтлаг RED VELVET мөн л судлаачдаас өндөр оноо авчээ. Өнгөрсөн жил уг хамтлаг тавдугаар байранд бичигдэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хоёрдугаарт бичигдэж чадсан байна.

BLACKPINK
Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан BLACKPINK хамтлаг энэ зун эргэн ирэлтээ хийж шүтэн бишрэгчдэдээ бэлэг бариад байгаа юм. Тэдний шинэ цомог болох ‘Square Up’-ийн гол дуу “DDU-DU DDU-DU” youtube хуудаснаас 200 сая гаруй хандалт авсан байна.

MAMAMOO

Кпоп ертөнцийн хамгийн хүчирхэг хоолойтой хамтлаг гэгддэг MAMAMOO-гийн 4 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Тэдний энэ жил гаргасан “Starry Night” хэмээх уран бүтээл олон хүний сонсох дуртай дууны нэг болсон юм.

GFRIEND

GFRIEND хамтлагийн 2018 онд гаргасан "Time for the Moon Night" цомог 10 гаруй орны itunes чартад тэргүүлж, Өмнөд Солонгост 76,000 хувь борлогджээ. Тэд жижигхэн энтертэйментээс гарч ирсэн хамтлаг боловч 2015 оноос хойш тасралтгүй шилдгүүдийн жагсаалтад орж байгаа гэдгээрээ онцлог.

Эх сурвалж: Koreaboo

#KPOP