“The Devil Wears Prada 2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

 

 

2006 онд гарсан The Devil Wears Prada” киноны үргэлжлэл анги 20 жилийн дараа буюу тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Эхний анги дээр тоглосон бүх жүжигчид 2-р анги дээр эргэн ирэх нь үзэгчдийн хүлээлтийг илүү үүсгэж байгаа биз ээ.

Киноны гол дүрүүдэд Meryl Streep, Anne Hathaway, Emily Blunt, Stanley Tucci нар дахин тоглож, найруулагчаар David Frankel, зохиолчоор Aline Brosh McKenna ажилласан байна.

Шинэ ангид Anne Hathaway-ийн бүтээсэн Andy Sachs дүр 20 жилийн дараа Runway сэтгүүлд эргэн ирж, онцлох нийтлэлийн редактороор ажиллаж эхлэх байна. Харин Meryl Streep-ийн бүтээсэн чадварлаг редактор Miranda Priestly дүр нь Anna Wintour-оос санаа аван дүр бүтээсэн хэвээр байна.

Тэгвэл “The Devil Wears Prada 2” кино Хойд Америкийн зах зээлд 75-80 сая ам.долларын орлогоор нээлт хийхээр төлөвлөгдөж байна. Зарим шинжээчид энэ тоо 90-100 сая ам.долларт хүрч магадгүй гэж үзэж байна. Харин олон улс дэлхий даяарх орлого нь эхний долоо хоногтоо ойролцоогоор 175-190 сая ам.долларт хүрэх хүлээлттэй байна.

Disney-ийн 20th Century Studios тус киног ойролцоогоор 100 сая ам.долларын төсвөөр бүтээсэн гэж мэдээллэв. Үүнд маркетингийн зардал үүнд ороогүй байна. Харин анхны кино 40 сая орчим ам.долларын төсөвтэй байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хөрөнгө оруулалт богино хугацаанд нөхөгдөх магадлал өндөр байна.

Энэ долоо хоногт тус кино box office-ийг тэргүүлэх нь тодорхой байгаа бол өнгөрсөн долоо хоногт амжилттай үзүүлэлт үзүүлсэн “Michael” кино хоёр дахь долоо хоногтоо 45-50 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна. Мөн “The Super Mario Galaxy Movie” болон “Project Hail Mary” зэрэг кинонууд үзэгчдийг татсаар байгаа билээ.

Кино театруудын хувьд энэ амралтын өдрүүд маш идэвхтэй өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд “Prada”-гийн үргэлжлэл кино нь богино хугацаанд анхны ангийн нийт орлогыг давж магадгүй байна.

Эх сурвалж: Variety

#The Devil Wears Prada 2