Женни You&Me дуугаараа iTunes-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-10-07

BLACKPINK охидын хамтлагийн гишүүн болох Женнигийн шинэ дуу iTunes-ийн чартыг тэргүүлж эхэллээ.

Аравдугаар сарын 6-ны өдөр тэрээр аялан тоглолтынхоо үеэр уг дуугаа дуулсан ба YG Entertainment-ийн мэдээлснээр аравдугаар сарын 7-ны өглөөний 9:00 цаг гэхэд “You & Me” дуу нь дэлхийн 53 өөр бүс нутагт iTunes-ийн шилдэг дууны жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.

Жэннид баяр хүргэе!

Эх сурвалж: soompi.com

 

#мэдээ