“ЧАМД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ” санал асуулгадаа идэвхтэй оролцоорой!


Сондор | YOLO.MN
2016-11-30

"ЧАМД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?" цахим санал асуулгадаа оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ!

Хүүхдийн оролцоо нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үндсэн дөрвөн зарчмын нэг бөгөөд хүүхэд бүрт төрөлхөөс заяасан эрх юм. /НҮБ Ерөнхий Ассамблейгаас 1989 оны 11-р сарын 20 өдөр соёрхон баталсан/

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулийн 2-р бүлгийн 8 дугаар зүйлд хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг заасан байдаг. Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах, эвлэлдэн нэгдэх зэрэг хүүхдийн оролцооны эрх нь хүүхэд өөрийн чадавхиа бүрэн дайчлах, амьдрах, хөгжих, хамгаалуулах эрхээ эдлэх үндсэн суурь болдог.

Гэтэл хүүхдийн бодитой оролцоог хэрхэн хангах талаар ойлголт хангалтгүй байгаагаас хүүхдүүд аливаа асуудлын талаарх үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, шийдвэрлэх гарцаа өөрсдөө боловсруулж, үйл ажиллагаагаа өөрсдөө гүйцэтгэх, хүрсэн үр дүнгээ тайлагнах боломжийг нь төдийлөн хангаж чадахгүй байна.

Дэмжих дэмжлэг байхгүй учраас хүүхдийн оролцоо гэхээс хий дэмий өнгөрүүлсэн цаг гэж ойлгогдож байна. Иймээс сургуулийн орчинд хүүхдийн оролцоог хэрхэн дэмждэг талаар цахим санал асуулгыг YOLO.mn, НҮБ, НХГБХГазар хамтран явуулж байна. Тус санал асуулгын зорилго нь өсвөр насны хүүхдийн нийгмийн амьдралд оролцоход нь хэн, хэрхэн дэмждэг талаар мэдэхэд орших ба санал асуулгын үр дүн хүүхэд залуусын ирээдүйд чиглэсэн бодлогын түвшний үйл ажиллагаанд ашиглагдах болно.

"Чамд дэмжлэг хэрэгтэй юу?" цахим санал асуулгад оролцох бол ЭНД дарна уу. Сануулахад, санал асуулгыг бүрэн бөглөсөн тохиолдолд л нэгжийн хонжворт оролцох эрхтэй болох юм шүү. wink

#YOLOSurvey