EXO Kai болон BlackPink Jennie нар үерхэж эхэллээ


Э.Цовоо | YOLO.MN
2019-01-09

Солонгос улсын дуу хөгжмийг эзэгнээд буй хамтлагуудын нэг бол EXO болон BlackPink нар билээ. Харин оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ны өдөр Солонгос улсын хамгийн алдартай том сайтуудын нэг болох “Dispatch” EXO хамтлагийн гоцлол бүжигчин Каи болон Blackpink хамтлагийн реппэр Жэни нар үерхэж байгаа гэх мэдээг цацсан юм. Уг сайт жил болгоны эхний өдөр уламжлал ёсоор олны танил хосыг зарладаг ба тэдний дараагийн бай нь Жэни болон Каи нар байсан хэрэг.

“Dispatch” сайтын цацсан зургуудаас авч үзэхэд Каи Хавайн нислэгээсээ шууд Жэнигийн гэр лүү машинтайгаа очсон ба үүний дараа тэд “Sky Park”-аар зугаалан, хөтлөлцөн алхаж байжээ.  

Уг мэдээлэлд маш олон шүтэн бишрэгчид цочирдсон бөгөөд хоёр талын агентлагууд болох YG, SM энэхүү мэдээллийн талаар огтхон ч мэдээгүй байсан аж. Ийнхүү уг мэдээ гарснаас хэдэн цагийн дараа Каи-н агентлагаас тэднийг үерхдэг нь үнэн, бие биедээ сэтгэлтэй хэмээн мэдэгдсэн. Үүний дараагаар Жэнигийн талаас адилхан байр суурьтай байна хэмээн мэдэгдэл хийсэн юм.

Шүтэн бишрэгчид ихэнх нь эерэгээр хүлээж авч байгаа боловч зарим шүтэн бишрэгчид тэдний үерхэлд ихээхэн сэтгэл гонсгор байгаа ба нэгэн фен BlackPink-ын альбомыг хугалж, урсан зургаа нийтлэн тэдний дууг дахиж сонсохгүй хэмээн бичсэн ажээ. Мөн Жэни саяхан гаргасан “SOLO” нэртэй дуундаа “Би бол гэрэлтсэн ганц биет” хэмээн дуулдаг билээ. Үүнд нь зарим шүтэн бишрэгчид нь ихээхэн унтууцаж байгаа ба “Хүнтэй үерхдэг байж тэгж дуулах нь ичгэвтэр хэрэг” хэмээн дүгнэж байгаа аж. Харин саяхан EXO хамтлаг “Love Shot” хэмээх шинэхэн дуугаа цацсан билээ.

Шинэхэн хосдоо баяр хүргэе.

#Kpop