

Big Bang-ийн хуучин гишүүн T.O.P эргэн тайзнаа гарч, жүжигчин, дуучин Nana-тай хамтарсан тусгай видеогоор карьерынхаа шинэ үеийг эхлүүлж буйгаа зарлалаа.
Өчигдөр T.O.P өөрийн албан ёсны YouTube сувагтаа “One time YouTuber T.O.P with NANA” нэртэй видеог байршуулсан байна.
Уг бичлэгт өмнө нь түүний “Crazy (Studio54)” дууны клипэнд оролцож байсан Nana хамтран оролцож, шинэ уран бүтээлийн талаар ярилцахын зэрэгцээ ASMR хэв маягийн мукбанг хийжээ.
Видеоны дунд хэсэгт тэд T.O.P-ийн шинэ клипийг чимээгүйхэн хамт үзсэн бөгөөд Nana-гийн бүжгийн хэсэг гарахад тэр бүжгийг давтаж үзүүлэв.

Nana яагаад клипэнд сонгогдсоноо асуухад T.O.P дууг бүтээж эхлэх үеэс л цаг хугацаанд баригддаггүй, нууцлаг эмэгтэй дүрийг төсөөлж байсан. Тэр дүр нь сонгодог гоо үзэсгэлэн, хүчтэй, бараг “галзуу” энергийг хослуулсан байх ёстой гэж үзсэн бөгөөд энэ нь дууны нэртэй нийцэж байсан. Тэрээр Nana-г энэ дүрд хамгийн тохиромжтой гэж үзсэн гэж хэлжээ.
T.O.P-ийн анхны бүрэн хэмжээний бие даасан цомог “ANOTHER DIMENSION” нь дөрөвдүгээр сарын 8-нд гарсан бөгөөд 2023 онд Big Bang-ийг орхисноос хойших анхны томоохон бүтээл, мөн 2013 оны “DOOM DADA” дижитал синглээс хойш бараг 13 жилийн дараах анхны соло уран бүтээл болж байна.
2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр дебют хийсэн T.O.P хөгжим болон жүжигчний салбарт карьераа амжилттай өргөжүүлсэн. Гэвч 2017 онд марихуантай холбоотой уран бүтээлээ түр зогсоож, энтертайнмент салбараас зодог тайлж байгаагаа мэдэгдэж байсан юм. Түүнээс хойш тэрээр аажмаар олон нийтийн өмнө эргэн гарч эхэлсэн бөгөөд Squid Game Season 2-т оролцсон, мөн сүүлийн ярилцлагууддаа өмнөх маргаануудын талаар тайлбар өгсөн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!