Бүх цаг үеийн хамгийн шилдэг ахлах сургуулийн тухай 13 кино


YOLO.mn | YOLO.MN
2023-08-02

Ахлах сургуулийн амьдралыг харуулсан кино хэзээд бидний сэтгэлд хамгийн ойр байдаг. Бид танд эргэн дурсахдаа дөлгөөнөөр мишээх бүх цаг үеийн хамгийн хөгжилтэй,  зүрх шимшрүүлсэн 14 киног  хүргэж байна.  

Mean Girls

Ахлах сургуульд шинэ сурагч элсэн орсноор сургуулийн амьдралыг орвонгоор нь эргүүлнэ. Шинэ охин ирснээр сургуулийн "хатан хаан" ба түүний найзууд жинхэнэ утгаараа түүнтэй дайн эхлүүлдэг. Линдси Лохан, Рэйчел Макадамс, Аманда Сейфрид, Лэйси Чеберт нарын бүтээсэн гол дүрийн охидын сонирхол хөвгүүд, үс засалт, биеийн галбираар хязгаарлагдаж хоорондоо дайсагнадаг ч эцэст нь охид бүхнийг ойлгож дайснуудаас сайн найзууд болон хувирдаг. 

Easy A 

Эмма Стоун "The Scarlet Letter" киноноос санаа авч бэлгийн амьдралынхаа тухай цуу яриаг хүлээн авч, хувцсандаа улаан "А" үсэг зүүдэг.  Энэ кино нь таныг хэзээд уйдаахгүй.

The Breakfast Club

Бямба гаригт цагдан хорих байранд  өөр хоорондоо эрс ялгаатай  ахлах сургуулийн таван  сурагчид ирдэг. Тэд эхэндээ таарахгүй байсан ч эцэст нь...  

Bring It On 

Шилдэг хөгжөөн дэмжигчдийн багийн халуухан охидын галзуу үйл явдлын тухай өгүүлнэ. 

10 Things I Hate About You 

Чамайг үзэн ядах 10 шалтгаан киноны тухай олон зүйл нурших нь илүүц биз. Ахлах сургуулийн галзуу хайрын түүхийг гайхамшигтайгаар харуулдаг. 

High School Musical 

Vanessa Hudgens, Ashley Tisdale, Zac Efron нарын карьераа эхлүүлж, "Breaking Free", "Get'cha Head in the Game" зэрэг хит дуунуудыг бидэнд авчирсан нь HSM-г хайрлан үзэх хамгийн том шалтгаан юм.  

Pretty In Pink 

Ахлах сургуулийн сурагч Энди Чикагогийн захын дүүрэгт аавтайгаа амьдардаг. Түүний дотны найз нь Эндид дурласан ч өөрийн мэдрэмжээ илэрхийлхээс эмээдэг. 

Clueless 

Ахлах сургуулийн амьдралыг хамгийн сайн харуулсан кино бол гарцаагүй  Clueless юм. Та хараахан үзэж амжаагүй бол яг одоо үзээрэй. 

Heathers 

Энэхүү кино нь Вестербургийн ахлах сургуулийн хатан зөгий  гэх баян чинээлэг, үзэсгэлэнтэй гурван охидын бүлэглэл болон жирийн охин  Вероникагийн тухай өгүүлнэ.  

Grease 

Тус кино нь ахлах сургуулийн алдартай хосуудын хайрын түүхийг өгүүлнэ. 

Dead Poet’s Sociaty 

Киноны турш Робин Уильямсын тоглосон багшлах ажилд дурласан ажиглагч багш хэсэг залууст амьдралдаа нэг алхам урагшлахад нь тусалж, бусдын дунд өөрийгөө бусдын адил байлгахыг зөвшөөрдөг. Тэрээр тэднийг өөрсдийн оршихуйг ямар нэгэн онцгой зүйл болгохыг уриалдаг. 

Ferris Blueller’s Day Off 

Энэ кинонд төгсөх ангийн бусдын хайрыг хүлээсэн сурагч Ferris нэг өдөр хичээлдээ явахгүй гэж шийдэн төлөвлөгөө боловсруулж сайн найз Cameron болон найз охин Sloane-г ятгаж хамтдаа олон адал явдалтай учирна. 

She’s The Man 

Энэхүү инээдтэй кинонд Виола Хастингс (Аманда Байнс) ахаа хамгаалж, сургуулийнхаа хөвгүүдийн хөлбөмбөгийн багт элсэхийг оролдохын тулд дүүгийн дүр эсгэж буйг өгүүлнэ. 

Sixteen Candles 

Ахлах сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Саманта  16 насны төрсөн өдрөө гайхалтай  тэмдэглэхийг хүсдэг ч түүний баярыг бүгд мартдаг.  Ийн киноны үйл явдал хөгжилтэйгөөр үргэлжилнэ. 

Эх сурвалж: Seventeen

#нийтлэл